x

АНУ: Монгол улс ямар хэцүү нөхцөлд байгааг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ үүргээ биелүүлэх нь чухал

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг айлчлан ирэхэд нь Монгол улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) баривчлах захирамжийг биелүүлээгүй тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Айлчлалын өдөр буюу Мягмар гарагт АНУ-ын төрийн департаментын өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэр энэ асуудал хөндөгджээ.

Нэг сэтгүүлч Монголын эрх баригчид ОУЭШ-ийн захирамжийг биелүүлээгүй талаар ямар бодолтой байгааг нь асуухад төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер

“Энд хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, аль ч улс Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа сурталчлах индрийг Путинд тавьж өгөх ёсгүй гэдэгт бид итгэлтэй байна. Монгол улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг НҮБ-ын дүрмийн зарчмуудыг дэмжих амлалтаа биелүүлж, эдгээр зарчмуудыг дэлхий даяар баримтлах ёстойг уламжилна гэдэгт найдаж байна. Хоёр том хөршийн дунд байрлалтай Монгол улс ямар байр суурьтай байдгийг бид ойлгож байгаа ч дэлхий дахинд хууль дүрмийг дээдлэх ёсыг үргэлжлүүлэн дэмжих нь чухал гэж бид үзэж байна” гэж хариулсан байна.

Асуулт тавьсан сэтгүүлч “Энэ нь баривчлах захирамжийг биелүүлээгүйд сэтгэл дундуур байгаа гэсэн үг үү?” хэмээн дахин лавлахад Миллер “Миний хэлсэнчлэн бид Монгол улс ямар хэцүү нөхцөл байдалд байгааг маш сайн ойлгож байна. Энэ бол хоёр хөршийнхөө хажууд хамаагүй жижиг улс. Бид Монголыг цаашид дэмжихийг хүсэж байгаа ч тус улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал. Тэд Оростой харилцахдаа Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг дэмжихээ тодорхой илэрхийлэх нь чухал юм” гэж хариулжээ.

Дараа нь сэтгүүлч “Тийм ч жижиг улс биш шүү дээ” гэхэд Миллер “Хүн амын хувьд Орос, Хятадтай харьцуулснаа би хэлж байна” гэж хэлснээр уг яриа өндөрлөсөн юм.

Эх сурвалж: state.gov

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хүний гараар могой бариулах гэсэн новшнууд зүгээр зайл!
    2024 оны 09 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 1 цаг 5 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 49 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 14 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 52 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top