x

“U.S. Steel” компанийг Японд худалдахыг К.Харрис эсэргүүцжээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис “United States Steel” корпорацыг Японы ган үйлдвэрлэгч хамгийн том компанид худалдахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ажилчин ангийнханд илүү таатай эдийн засгийн нөхцлийг бий болгоно гэдгээ амлажээ.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч К.Харрис Питтсбург хотод Хөдөлмөрчдийн өдрөөр болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Америкийн компанийг худалдан авах гэж буй “Nippon Steel” корпорацын төлөвлөгөөний талаар хэлэхдээ, АНУ-ын ган үйлдвэрлэгчийг дотоодын эзэмшилд нь хэвээр үлдээж, үйл ажиллагааг нь явуулах ёстой гэж мэдэгдсэн байна.

Цэнхэр захт ажилчдын дэмжлэгийг авна гэж найдаж буй К.Харрис энэ оны долоодугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнийг орхисон Ерөнхийлөгч Жо Байдентай хамт уг арга хэмжээнд оролцжээ. Дэд Ерөнхийлөгч үйлдвэрлэлийн салбарыг цаашид бэхжүүлэхээ амлахын сацуу “US Steel” компанийг “түүхт компани” гэж тодорхойлсон байна.

“Америкийн хүчирхэг гангийн компаниудыг хамгаалах нь манай улсын хувьд амин чухал. Миний бие Америкийн ган үйлдвэрлэгчид болон Америкийн бүх ажилчдын талд үргэлж баттай зогсох болно” гэж тэрбээр хэлжээ. 1901 онд үүсэн байгуулагдсан “US Steel”-ийн төв байр нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудын нэг болох Пенсильвани дахь аж үйлдвэрийн хотод байрладаг.

Япон, Америкийн ган үйлдвэрлэгчид 14.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээний талаар өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд зарласан юм. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр дэлхийд гурав дахь том ган үйлдвэрлэгчийг бий болгох уг саналыг “US Steel” болон түүний хувьцаа эзэмшигчид дэмжсэн байна.

Харин “United Steelworkers union” үйлдвэрчний эвлэл уг хэлэлцээрийг эсэргүүцсэнээр улс төрийн нарийн төвөгтэй асуудал үүсжээ. Худалдан авалт хийхийг АНУ-ын холбогдох байгууллага одоогоор зөвшөөрөөгүй байна. Хэдийгээр “US Steel” нь нэр хүндтэй компани боловч Дэлхийн гангийн холбооны мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 24 дүгээрт бичигдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 54 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 37 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 58 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 3 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 16 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 41 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top