x

Польш улс ДНБ-нийхээ 4,7 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна

Батлан хамгаалахын салбарт олон зуун сая долларын үнийн дүн бүхий гэрээнүүд байгуулсан тухайгаа Польшийн засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.

2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш Польш улс цэргийн зардлаа эрс нэмэгдүүлж байгаа юм.
Кельц хотноо болж буй зэвсэг техникийн үзэсгэлэнгийн үеэр тус улсын батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш  хэлэхдээ, засгийн газар 2 тэрбум орчим злот буюу 520 сая долларын үнийн дүн бүхий гэрээнүүд байгуулах гэж буйг дурдсан байна.
Түүний хэлснээр, Польшийн тал Испанийн нэгэн томоохон компанитай 1,1 тэрбум злотын үнийн дүн бүхий гэрээ байгуулж, нисэх онгоцны буудлуудын видео ажиглалтын систем худалдан авахаар төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн мягмар гарагт цэргийн ложистик ба холбооны салбарт 3 гэрээ байгуулсан байна.

Одоогийн байдлаар Польш улс батлан хамгаалахын салбарт ДНБ-нийхээ 4 хувийг зарцуулж байгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд ирэх онд 4,7 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.
Өнгөрсөн сард Польшийн тал Америкийн Боинг компаниас Apache загварын 96 байлдааны нисдэг тэргийг 10 тэрбум доллароор худалдан авч, Оросын Ми-24 нисдэг тэргүүдийг орлуулахаар шийдвэрлэжээ. Мөн хэдэн өдрийн өмнө хэдэн зуун ширхэг “агаар-агаар” ангиллын AIM-120C AMRAAM пуужингууд болон агаарын довтолгооноос хамгаалах Америкийн Patriot системд зориулан 48 ширхэг хөөргөх төхөөрөмжийг худалдан авна гэдгээ мэдэгдсэн байна.   

Одоогийн байдлаар Польшийн зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний тоо 200 мянга байгаа нь НАТО-гийн эвслийн гишүүн улсуудын дотор АНУ ба Туркийн дараа орж байгаа бол Европын Холбооны хамгийн том арми болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 49 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 33 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 53 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 19 цаг 58 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 11 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 36 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top