Фото: Shannon Stapleton/Reuters
Канадын ойн түймэр өнгөрсөн онд хамгийн их хүлэмжийн хийн хаягдал гаргажээ. Түүний хэмжээ нь томоохон бохирдуулалттай гэх орнуудынхаас ихээхэн илүү байгаа Nature гэсэн сэтгүүлийн судалгаа харуулав.
Канадын ойн түймрийн нүүрсхүчлийн хийн хаягдал нь өнгөрсөн онд 647 мегатонн болсон нь хамгийн их бохирлолтой гэх арван орны Герман, Япон, Оросыг оруулсан долоогийн хаягдлын нийлбэрээс давсныг сэтгүүлд өгүүлжээ.
Зөвхөн Хятад, Энэтхэг, АНУ л Канадын ойн түймрийн нүүрсхүчлийн ялгаруулалтаас илүү их хүлэмжийн хийн хаягдалтай байна. Тийм болохоор Канад хамгийн бохирдолтой орнуудын дөрөвт бичигдлээ. Сүүлийн 10 жилд Канадын ойн түймрийн нүүрсхүчлийн хийн хаягдал нь 29 - 121 мегатонн болсон байна.
Өнгөрсөн оны ойн түймэр Канад даяар 15 сая га ойг шатаасан нь түүний бүх ой модны 4% болжээ.
Эрдэмтэн мэргэжилтнүүдэд хүлэмжийн хийн хаягдалд ой хээрийн түймрийн хаягдлын хэмжээг оруулахгүй байгаагаас хүлэмжийн хийн хаягдлыг буруу тооцоолж байна гэсэн сэжиг төрүүлж байна.