«Германы альтернатив” намын хамтран удирдагч дарга Алис Вайдель
«Германы альтернатив” намын хамтран удирдах дарга Алис Вайдель эрх баригч эвслийн намууд Саксони, Тюрингийн орон нутгийн сонгуулиар сүйрэлтэйгээр ялагдсаны дараа Олаф Шольц ба түүний түншүүдэд хандан “чемоданаа бэлтгэн” зайлахыг зөвлөв.
"Канцлер Олаф Шольц өөрийн эвслийн түншүүд нарт дүгнэлтээ хийгээд чемоданаа цуглуулж суудлаа чөлөөлөх хэрэгтэй” гэж Алис Вайдель хэлснийг Weltтелевиз дамжуулав. "Энэ сонгууль “Гэрлэн дохиог” засгаас зайлуулах санал өгөлт боллоо” тэр хэлээд бид үүнд бэлтгэх нь чухал гэжээ. Гэрлэн дохио” гэж эрх баригч намууд ГСДН, “Ногоонтон” ба “Чөлөөт ардчилсан намын эвслийн өнгийг хэлдэг.
Есдүгээр сарын 1-нд явагдсан Тюрингийн нутаг орны ландтагийн (нутаг газрын парламент) сонгуульд “Германы альтернатив” нам өөрийн түүхэнд анх удаа ялан 32,8%-ийн санал авав. Хоёрт нь Христийн Ардчилсан холбоо 23,6%-ийн саналтай орлов. Хэдхэн сарын өмнө байгуулагдсан “Эрүүл ухаан, шударга ёсны төлөөх Сара Вагенкнехтын холбоо” (BSW) нам 15,8%-ийн дэмжлэгтэйгээр гуравт оров. Дараа нь Зүүнтний нам 13,1% авсан ороод л зуун жилийн түүхтэй ГСДН 6,1 хувийн дэмжлэгээр парламентад нь орлоо. Ногоонтнууд” ландтагийн босгыг давсангүй, 3,2 хувийн дэмжлэг авч намын дарга Рикарда Лангийг мэгшин уйлахад хүргэлээ, ЧАН зөвхөн 1,1% саналл авав.
Мөн энэ өдөр Саксонийн орон нутгийн парламентын сонгуульд ХАХ нам 31,9%-ийн саналаар нэгд, хоёрт нь Германы альтернатив нам - 30,6%-тай, Сара Вагенкнехтын нам - 11,8%-ийн санал аван оржээ. Германы СДН 7,3%, “Ногооны нам” 5,1%, Зүүний нам 4,5% гэсэн үзүүлэлттэйгаээр дараалжээ.