Герман дахь Tesla завод. Фото: Getty Images
Илан Маскийн Tesla компани Берлины орчинд босгосон өөрийн гига заводыг өргөтгөх газар гаргахаар 2020-2023 онуудад 500 мянган мод огтолсон гэж Quartzхэвлэлд мэдээлжээ.
Tesla 2020 онд заводоо Германд босгож эхлээд анхны машинаа үйлдвэрийн дамжлагаас 2021 онд гаргажээ. Экологчдын үнэлгээгээр, 2020 оны гуравдугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд Tesla 813 акр ойг огтолсон байв. Англи хэлтэй орнуудад хэрэглэдэг энэ хэмжээний нэг акр нь 4047 хавтгай дөрвөлжин метртай тэнцэнэ. Энэ хугацааны хохирол ойролцоогоор 500 мянган мод болж байна. Одоо экологчид Германы хамгийн их хуурайшилттай бүсэд хэтэрхий их хүрээлэн буй орчныг нь устгасан гэж үзээд үйлдвэрлэлийн өргөжилтыг зогсоохыг шаардаж байна.
Шинжээчдийн бас нэг тооцоогоор огтлогдсон мод нь 13 мянган тонн CO₂ хийг агаараас шингээх чадвартай гэнэ. Тэр 2800 автомашины жилд гаргах нүүрс хүчлийн хийтэй тэнцэх хэмжээ юм байна.