x

Эхнэрээ мансууруулсны дараа танихгүй хүмүүст хүчиндүүлдэг байсан эрийн шүүх хурал Францад эхэлжээ

Өчигдөр буюу Даваа гарагт Францын нийгмийг цочроосон аймшигт гэмт хэргийн шүүх хурал тус улсын өмнөд бүсийн Авиньон хотод эхэлжээ.

Хохирогч эмэгтэйн нөхөр болох 71 настай эрэгтэй нь Францын цахилгаан түгээх сүлжээний EDF компанийн ажилтан байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн юм.

Тэрбээр эхнэртээ хүчтэй тайвшруулагч эм өгч ухаан алдуулсны дараа онлайн сүлжээнд өгсөн зарын дагуу гэрт нь ирсэн танихгүй эрчүүдэд хүчиндүүлдэг байжээ. Ийм гутамшигт хэрэг арав орчим жил үргэлжлэхэд хохирогч огт мэдээгүй өнгөрсөн байна. Цагдаа нар энэ хугацаанд 72 эрэгтэйн үйлдсэн 92 удаагийн хүчингийн хэргийг илрүүлсэн юм. Эдгээрээс 51 хүнийг нь олж тогтоож чаджээ.

Өчигдрийн шүүх хуралд хохирогч эмэгтэйн нөхөр Доминик болон 26-74 насны 50 хүчирхийлэгч хамт оролцсон байна.

 
2020 онд нэгэн худалдааны төвд гурван эмэгтэйн хормой доороос камераар бичлэг үйлдсэн хэргээр Доминик анх цагдаад баригдаж байжээ.

Түүнийг шалгах үеэр компьютероос нь их хэмжээний садар самуун зураг, бичлэг олдсоноор уг хэрэг илэрсэн байна.

Үүний дараа л Доминикийн эхнэр олон жил хүчирхийлүүлж байснаа мэджээ.

Доминик 2011 онд Парисын ойролцоо амьдардаг байхдаа анх ийм хэрэг үйлдэж эхэлсэн байна. Хоёр жилийн дараа Авиньон хотоос 33 км зайтай оршдог Мазан тосгонд нүүж суурьшсаны дараа гэмт үйлдлээ үргэлжлүүлжээ.

Мөрдлөгийн явцад цагдаа нар Доминикийн онлайн зарын дагуу хандсан хүмүүстэй харилцсан чатыг илрүүлсэн байна.

Тэр хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй эмийг (голдуу Temesta) эхнэртээ өгдөг байснаа хүлээжээ.

Хохирогч эмэгтэй эм уусныхаа дараа “унтах биш, түр зуур үхлийн байдалд ордог” байсныг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна.

Зарын дагуу ирсэн бүх эрэгтэйчүүдээс гурав нь л татгалзаад буцаж байсныг Доминик мэдүүлжээ.

Тэр эхнэрээ хүчиндүүлсний төлөө бусдаас мөнгө авдаггүй, харин зарим тохиолдолд өөрөө хамтардаг, дүрс бичлэг үйлддэг байсныг мөрдөгчид тогтоосон байна.

Хүчирхийлэгчдийн дотор жолооч, гал сөнөөгч, компанийн захирал, сэтгүүлч зэрэг олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс байжээ.

Тэдний ихэнх нь нэг удаа, зарим нь зургаа хүртэл удаа уг бузар хэрэгт оролцож байсан байна.

Тэд хэдийгээр хохирогч эмэгтэй ухаангүй байгааг мэдэж байсан ч өөрийгөө “чөлөөт харилцаатай хосын уран зөгнөлийг биелүүлэхэд тусалж байна” гэж боддог байснаа мэдүүлжээ.

Доминик есөн настай байхдаа эрэгтэй сувилагчид хүчиндүүлснээсээ хойш гэр бүлийн хүнээ ч ийм байдалд оруулах сонирхолтой болсон тухай өмгөөлөгч нь тайлбарласан байна.

Мэргэжилтнүүд Доминикийг сэтгэцийн хувьд эрүүл боловч  “эмэгтэй хүнээс илүү хүчтэйгээ мэдрэх” дур сонирхолтой хүн гэж дүгнэжээ.

Өчигдрийн шүүх хуралд 72 настай хохирогч эмэгтэй насанд хүрсэн гурван хүүхдийнхээ хамт оролцсон юм. Шүүх хурлыг хаалттай зохион байгуулах боломжтой байсан ч хүчирхийлэгчдийг жигшүүлэхийн тулд тэр нээлттэй явуулахыг хүссэн байна.

Шүүх хурал арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх тов гарчээ.

Эх сурвалж: AFP IKON.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 55 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 38 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 59 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 4 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 17 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 42 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top