x

“Фольксваген” түүхэнд анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаана

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед “Фольксваген” компани 87 жилийн түүхэндээ анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаах эсэхийг хэлэлцэж байна.

Тус компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, дотоодын үйлдвэрүүдээ хаахыг үгүйсгэхгүй хэмээн дурджээ. Тус компанийн “ирээдүйг баталгаажуулах” бусад арга хэмжээнд 1994 оноос хойш үйлдвэрчний эвлэлүүдтэй байгуулсан хөдөлмөр хамгааллын гэрээг цуцлах явдал багтах ажээ.

“Фольксваген” группийн гүйцэтгэх захирал Оливер Блюме хэлэхдээ "Европын автомашины үйлдвэрлэл ихээхэн хүч шаардсан, ноцтой байдалд байна. Эдийн засгийн орчин улам хүндэрч, Европын зах зээлд шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Ялангуяа Герман улс үйлдвэрлэлийн чиглэлээр өрсөлдөх чадвараараа улам бүр хоцорч байна” гэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр 10 тэрбум еврогийн /11.1 тэрбум доллар/ зардлаа танаж эхэлсэн “Фольксваген” хамгийн том зах зээл болох Хятад дахь байр сууриа алдсаар байна. Энэ оны эхний хагаст Хятадад нийлүүлсэн автомашины тоо 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар буурчээ. Мөн үйл ажиллагааны ашиг 11.4 хувиар буурч 10.1 тэрбум евро /11.2 тэрбум доллар/ болжээ. Ийнхүү тоон үзүүлэлтүүд тааруухан байгаа нь тус компани Хятадын цахилгаан автомашины брэндүүд, ялангуяа BYD-д байр сууриа алдсантай холбоотой. 

“Бидний үйл ажиллагааны гол чиглэл бол зардлаа бууруулах явдал” гэж О.Блюме өнгөрсөн сард ашиг орлогын талаар танилцуулах үеэрээ хэлээд, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, цалингийн зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдаж байв. “Бид зохион байгуулалттай холбоотой шаардлагатай бүх алхмыг хийсэн. Одоо зардал, зардал бас зардлын тухай асуудал яригдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ

“Фольксваген”-ы зардлаа бууруулах төлөвлөгөө нь гүйцэтгэх менежерүүдийг томилдог компанийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг эзэлдэг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Германы хамгийн хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох IG Metall даваа гарагт компанийн гаргасан алдаа дутагдалд удирдах ажилтнуудыг буруутгаж, ажлын байрыг хадгалахын төлөө тэмцэхээ мэдэгджээ.

“Фольксваген” компани дэлхий даяар 683 мянга орчим ажилчидтай бөгөөд Германд 295 мянга орчим хүн ажилладаг ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 56 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 40 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 1 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 5 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 18 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 43 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top