Хөдөө аж ахуйн корпорацын Сэлэнгэ аймаг дахь салбар энэ жилийн улаанбуудайн анхны дээжээ өнөөдөр хүлээн авлаа.
Тус салбар нь 18 мянган тн хүнсний болон, үрийн улаанбуудай хүлээн авах багтаамж бүхий элеватортой. Хөдөө аж ахуйн корпорац нь орон нутагт 7 салбартай бөгөөд үүний 2 нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хөтөл хотод оршдог. Тус корпорац нь хүнсний улаанбуудайг 4 ангилалд хуваан тариаланчдаас худалдаж авч байна. Тодруулбал 1-р ангиллыг 1.150.000 төгрөг, 2-р ангиллыг 1.100.000 төгрөг, 3-р ангиллыг 1.050.000 төгрөг, 4 ангиллыг 900.000 төгрөгөөр авч байна. Мөн үрийн буудайн супер элитийг 1.800.000 төгрөг, элитийг 1.650.000 төгрөг, үржүүлгийн үрийг 1.500.000 төгрөгөөр, Тэжээлийн буудайн 1-р ангиллыг 660.000 төгрөг, 2-р ангиллыг 610.000, овьёосны үрийг 900.000, арвайн үрийг 900.000 төгрөгөөр тус тус тооцож хүлээн авч байна.