x

Хүүхдүүдийг вакцинжуулахын тулд Газын зурваст байлдааны ажиллагааг түр зогсооно

Хүүхдүүдийг халдварт саагийн эсрэг вакцинд хамруулахын тулд Газын зурваст “хүмүүнлэг ёсны үүднээс байлдааны ажиллагааг түр зогсоохыг” Израилын тал зөвшөөрсөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

Ирэх ням гарагт эхлэх вакцинжуулалтын аяны хүрээнд Газын зурвас даяар 640 мянга орчим хүүхдийг вакцинжуулахыг зорьж байна гэж ДЭМБ-ын ажилтан Рик Пиперкорн мэдээлжээ. Тодруулбал, вакцинжуулалтыг тус зурвасын төв, өмнөд, хойд хэсгээр гурван тусдаа үе шаттайгаар явуулах бөгөөд үе шат бүрийн үеэр байлдааны ажиллагааг орон нутгийн цагаар 06:00-15:00 цагийн хооронд гурван өдөр дараалан түр зогсоох ажээ.

Газын зурваст сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт саа буюу полиомиелитийн анхны тохиолдол болсон 10 сартай хүүхэд хэсэгчлэн саажсан байсан тухай НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх тохиролцоонд хүрчээ. Вакцинжуулалтын аяныг Палестины Эрүүл мэндийн яам ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай хамтран зохион байгуулна.

ДЭМБ Газын зурваст уг вирусний тархалтыг зогсооход шаардлагатай вакцинд хамрагдалтын түвшнийг 90 хувьд хүргэхийг зорьж байна. Полиовирус нь маш хурдан халдварладаг бөгөөд ихэвчлэн бохир, бохирдсон усаар дамжин халдварладаг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдүүд голчлон тусдаг бөгөөд халдварын улмаас саажилт үүсэж, цаашлаад үхэлд хүргэж болзошгүй байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, Газын зурвас болон Баруун эрэг дэх дархлаажуулалт мөргөлдөөн гарахаас өмнө хангалттай түвшинд байжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, саагийн эсрэг вакцины хамрагдалт 2022 онд 99 хувьтай байсан бол өнгөрсөн онд 89 хувь болж буурсан байна. Израилийн арми цэргүүдээ уг өвчний эсрэг вакцинд хамруулж эхэлсэн талаараа долоодугаар сард мэдэгджээ.

“Бид Газын зурвас дахь 650 мянга гаруй палестин хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө энэхүү аяныг өрнүүлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч Басем Наим Ройтерс агентлагт мэдээлжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гурван өдрийн түр завсарлага нь “гал зогсоох хэлэлцээр биш” гэж мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 12 цаг 21 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 13 цаг 58 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 14 цаг 4 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 14 цаг 11 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 33 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 15 цаг 44 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 16 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 16 цаг 7 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 16 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 36 мин Гадны хөрөнгө оруулалт 17 цаг 48 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top