x

“Telegram”-ыг үндэслэгчийг батлан даалтаар суллажээ

Франц, Арабын Нэгдсэн Эмират, Карибын тэнгисийн Сент-Китс болон Невис арал улсуудын иргэн, барууны мэдээллийн сувгуудтай өрсөлдөж Ази тив, орос хэлтэй хэрэглэгчдийн өргөн хэрэглээ болсон “В Контакте”, “Telegram” сувгийг үндэслэгч, Оросын тэрбумтан Павел Валерьевич Дуровыг Францын нисэх буудалд саатуулснаас хойш цөөнгүй хоног өнгөрөв.

Францын шүүх “Павел Дуровыг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргээр албан ёсоор шалгаж эхэлсэн” гэж мэдэгдэн таван сая еврогийн батлан ​​даалтаар суллаж, түүнийг тус улсаас гарахыг хориглосон шийдвэр гаргажээ. Дуров долоо хоногт хоёр удаа цагдаад бүртгүүлж байх ёстой болсон бөгөөд Францын хуулиар түүнийг саатуулах боломжтой хамгийн дээд хугацаа буюу 96 цаг дууссан тул ийнхүү батлан даалтанд гаргасан байна.

Францын прокурорын газраас Дуровыг 10 жил хүртэл хорих, эсвэл 500 мянган еврогийн торгуулийн ялтай "онлайн платформыг ашиглан хууль бус гүйлгээний зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн мөнгө угаах ажиллагаанд оролцсон" зэрэг 12 гэмт хэрэгт буруутгаж байгаа аж. Харин хуульчид “Хэргийг мөрдөж дуусгах, шүүх явц урт хагацаа шаардах бөгөөд энэ нь Дуров шоронд хоригдоно гэсэн үг биш” гэсэн байна.

Учир нь Telegram-ын гэмт хэрэг байж болзошгүй контентыг хуулиар зохицуулаагүй, тагнуулын албадтай хамтран ажиллахаас татгалзсан тухай Дуровын эсрэг нэхэмжлэлийг өмнө нь зөвхөн Франц төдийгүй олон орны хууль сахиулах байгууллага, тэр дундаа Оросын хууль сахиулагчид хүртэл гаргаж байсан юм байна. Франц тэрбумтанг саатуулангуут Кремлийн эрх баригчид, Оросын ГХЯ, суртал ухуулагчид түүнийг эрчимтэй өмөөрч, Европын “давхар стандарт”-ын хохирогч болсон хэмээн Дуровыг суллахыг шаардсан нь ажиглагчдын анхаарлыг татаж эхэлсэн юм.

Тухайлбал, “Telegram”-ын аюулгүй байдал, Кремльтэй холбоотой харилцааг судалдаг мөрдөн байцаах идэвхтнүүдийн бүлгийн тэргүүн Назар Токар Politico-д өгсөн ярилцлагадаа “Оросууд бүгдийг “Telegram”-аар хийдэг. Тэд энэ сувгаар Укаины эсрэг тэмцэх тагнуулууд болон бусад хүмүүсийг элсүүлдэг. Тухайлбал, өнөөдөр “Telegram”-аар Украинд тэдний цэргийн машиныг шатаах хүмүүсийг элсүүлэх кампанит ажил өрнөж байна. Кремлийн иймэрхүү ажил нэлээд амжилттай явагддаг” гэжээ.

Дуровыг хоригдонгуут Оросын суртал ухуулагч Маргарита Симонян “Мэдрэмжтэй яриа, чат хийхдээ “Telegram” ашигладаг хүн бүр түүнийгээ нэн даруй устгах ёстой боллоо. Оросын эрх баригчид “Telegram”-ын шифрлэлтийн түлхүүрийг Дуров францчуудад шилжүүлж магадгүй гэж санаа зовж байна” хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Владислав Даванков “Дуровыг баривчилсан нь улс төрийн зорилготой бөгөөд “Telegram” хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх хэрэгсэл байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Харин  Америкийн Дайны Судлалын Хүрээлэн “Телеграм одоо Оросын цэргийн ангиудыг удирдах бараг үндсэн хэрэгсэл нь болсон” гэж мэдээлж байв. Дуров 2014 онд “Тусгай алба Telegram-ын шифрлэлтийн түлхүүрүүдийг надаас шаардаж байгаа учир би ОХУ-ын иргэнээс татгалзаж, энэ улсаас холбоогоо тасалж байна” гэж мэдэгдэн ОХУ-ын паспортыг шатааж байсан нэгэн. Харин саяхан нийтийн сүлжээнд Оросын хилийн цэргийн маш нууц бүртгэл ил тавигдсанаар Дуров 2014 оноос хойш ОХУ-д нийт 50 удаа орж, гарсан нь тодорхой болоод байгаа юм.

Мөн ОХУ-д валютын нөөц хомсдож, эхлээд Турк дараа нь Бээжин, Киргиз хамгийн сүүлд Арабын Нэгдсэн Эмират улсын банк оросуудын гүйлгээг хориглож эхэлсэн учир энэ есдүгээр сарын 1-нээс Кремль цахим валютын арилжааны туршилтыг олон нийтийн сүлжээгээр явуулж, амжилттай болсон тохиолдолд Москва, Петербург хотод хоёр хөрөнгийн бирж нээхээр шийдээд байсан юм . Гэтэл энэ туршилтаас хэдхэн хоногийн өмнө Павел Дуров Францад саатуулагдаж шүүхээр орохоор болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 11 цаг 56 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 13 цаг 33 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 13 цаг 38 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 13 цаг 46 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 8 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 15 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 15 цаг 36 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 15 цаг 42 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 15 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 11 мин Гадны хөрөнгө оруулалт 17 цаг 23 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top