x

Ж.Байден, Ши Жиньпин нар утсаар ярина

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “ойрын долоо хоногт” утсаар ярина гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзахаар Бээжинд айлчлах үеэр дээрх мэдэгдлийг хийлээ. Хоёр талын мэдээлснээр, ойрын хугацаанд цэргийн удирдагчид ч мөн утсаар ярих ажээ.

Хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж Хятадын тал мэдээлсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста удахгүй Хятадад айлчлах ажээ. Гэхдээ айлчлал хэдийд болох талаар дурдсангүй.

Хоёр улс технологийн хязгаарлалт, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Украины асуудлаар байр сууриа хадгалж байгааг Ж.Салливаны айлчлалын талаарх албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Ж.Байден ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан бөгөөд дэд Ерөнхийлөгч Камала Харрист нэр дэвших эрхээ шилжүүлсэн юм. Цагаан ордны мэдэгдэлд ерөнхийлөгч нарын нэрийг дурдаагүй, харин “удирдагчдын түвшинд дуудлага” хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэжээ.

Харин Хятадын талын мэдэгдэлд “хоёр орны төрийн тэргүүн нар” гэсэн ердийн хэллэгийг ашигласан бөгөөд хоёр тал “харилцаа холбооны шинэ үе шат”-ны талаар хэлэлцэж байна гэсэн байна.

Хоёр орны удирдагчид 2023 оны 11 дүгээр сард Калифорни муж улсын Сан-Франциско хотноо дээд хэмжээний уулзалт хийснээсээ хойш энэ оны дөрөвдүгээр сарын эхээр хоёр цаг орчмын турш утсаар ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд хурцадмал байдал нэмэгдэж, Ковид-19 цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосон зэрэгтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өндөр түвшний харилцаа холбоо амаргүй байсан юм.

Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн 2022 оны наймдугаар сард Тайваньд хийсэн айлчлал, 2023 оны хоёрдугаар сард олны анхаарлыг татсан “агаарын бөмбөлгийн асуудал” зэрэг нь хоёр талын харилцааг улам хурцатгаж, урьдчилан төлөвлөөд байсан зарим яриа хэлэлцээг түр зогсооход хүргэжээ.

Ж.Салливан Бээжинд мягмар гарагт хүрэлцэн ирж, Ван И-тэй хоёр өдрийн уулзалт хийсэн юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд Ван И-тэй олон удаа уулзаж байсан боловч үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хувиар Хятадад анх удаа айлчилж буй нь энэ юм. Сюзан Райс 2016 онд Обамагийн засаг захиргааны үед Бээжинд айлчилсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн Хятадад хийсэн хамгийн сүүлийн албан ёсны айлчлал байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 11 цаг 58 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 13 цаг 34 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 13 цаг 40 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 13 цаг 48 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 10 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 15 цаг 21 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 15 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 15 цаг 43 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 15 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 13 мин Гадны хөрөнгө оруулалт 17 цаг 25 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top