x

Индонезод олон улсын цэргийн сургуулилалт эхэлжээ

Ази, Номхон далайн бүс нутагт хамтын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Индонез, АНУ болон бусад найман орны олон мянган цэргийн алба хаагч оролцох хоёр долоо хоногийн сургуулилалт даваа гарагт эхэлжээ.

Тус бүс нутаг, ялангуяа Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болон усан замыг өөрийн мэдлийнх гэж мэдэгддэг эрэг орчмын орнуудын хооронд энэ онд зөрчилдөөн хурцдах болсон байна.

Жил бүр болдог “Супер Гаруда бамбай” сургуулилалт Зүүн Ява мужийн Сидоаржо тойрогт эхэлсэн бөгөөд Индонезын 4400 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Индонезын армийн мэдэгдсэнээр, АНУ-ын 1800 орчим цэрэг, бусад орны олон зуун цэрэг оролцох ажээ.

Анх 2007 онд зохиогдож байсан энэхүү сургуулилалт нь “бидний хамтын чадавхыг сайжруулах зорилготой дэлхийн хэмжээний хамтарсан, олон үндэстний арга хэмжээ болон хувирсан” гэж Хавайн Агаарын үндэсний гвардын командлагч, хошууч генерал Жозеф Харрис хэлжээ.

Хамтарсан сургуулилалтын хөтөлбөрт шинжээчдийн эрдэм шинжилгээний хурал, мэргэжил дээшлүүлэх семинар, команд-штабын сургуулилалт, хээрийн сургууль багтсан байна.

АНУ-ын Номхон далайн цэргийн командлагч, генерал Чарльз Флинн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, энэхүү сургуулилалт нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах үүрэг амлалтыг харуулна гэжээ.

Ирэх есдүгээр сарын 6-ныг хүртэл Индонез даяар олон газарт зохион байгуулагдах хоёр долоо хоногийн сургуулилалтад Австрали, Япон, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос, Канад, Шинэ Зеланд, Франц зэрэг орны төлөөлөгчид оролцоно.

Мөн Бразил, Герман, Малайз, Филиппин, Тайланд, Нидерланд, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней улсууд тус сургуулилалтад ажиглагчаар оролцох ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 12 цаг 11 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 13 цаг 48 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 13 цаг 53 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 14 цаг 1 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 23 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 15 цаг 34 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 15 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 15 цаг 57 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 16 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 26 мин Гадны хөрөнгө оруулалт 17 цаг 38 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top