Фото: Midjourney/NEWS.ru
Украины зэвсэгт хүчин наймдугаар сарын 6-нд Оросын Курск мужид цөмрөн орв. Тэнд байлдаан хориод хоног үргэлжилж байна. Украины зэвсэгт хүчин Их Британийн “бэлэгний” Challenger 2 танк, америкийн хуягт тээвэрлэгч Stryker, немецийн мина цэвэрлэгч Wisent 1, америкийн зенитийн пуужингийн Patriot, зөвлөлтийн сөнөөгч Су-27 зэргийн техникийг ашиглаж байна. Оросын зарим улс төрчид энэ цөмрөлтийг НАТО-тай хийж байгаа “бүрэн хэмжээний дайн” гэж нэрлэв. ЕХ-ны Гадаад хэргийг эрхлэгч Боррель Украины дайнд ЕХ оролцож байгааг хүлээн зөвшөөд байгаа.
Энэ үеэр оросууд аюултай бүсээсээ 121 мянган хүнийг бусад районуудад нүүлгээд байна. Украины тал оросын хөрш районуудад тактикийн У пуужин, америкийн бо францын пуужингуудаар цохилт өгч, дроноор дрвтолж байгаа учир энгийн олон иргэд амь үрэгджээ.
Украины арми иргэний байгууламжуудад цохилт хийж байна. Тухайлбал, тэд Сейм голын гурав дахь гүүрийг эвдэлжээ.
УЗХүчин Курск мужид зөвхөн барууны техникийг биш мөн гадаадын хөлсний цэргийнхнийг ашиглаж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт франц, польш, америкийн хөлсний цэргийнхэн байгаа нь тодорхой болсон байв.
Оросын БХЯ-ны сүүлчийн мэдээгээр, Курскийн чиглэлд украины хохирол 5500 цэргийн албан хаагч, 71 танк, 30 явган цэргийн байлдааны машин, 57 хуягт тээвэрлэгч, 372 байлдааны хуягт машин, 170 автомобиль, 136 их буу тэдний тоонд америкийн гурван HIMARS, нэг MLRS тийрэлтэт пуужин харвагч систем зэрэг болжээ.
Оросын нутагт нэвтрэхдээ Украийны арми ямар зэвсэглэл ашиглаж байгааг доорхи инфографиктаа NEWS.ru. үзүүлжээ.
Сэтгэгдэл (1)