Эх сурвалж: Bettmann / Contributor via Getty Images
Улс орны лидерүүд бусад нэртэй улстөрчид эргэлзээ төрүүлсэн шоглоом хэлж, янз бүрээр ойлгож болохоо, олон нийтэд их таалагдах ширүүн мэдэгдэл хийх нь элбэг. Одоо энд хоёр алдартай жишээг өгүүлье.
1959 он, ЗХУ
Тэр жилийн долоодугаар сарын 24-нд Зөвлөлтийн лидер Никита Хрущев анх удаагаа америкчуудад «Кузькины эхийг үзүүлнэ» гэж заналхийв.
Зөвлөлтөд анх удаагаа «Сокольники» цэцэрлэгт хүрээлэнд Америкийн ололт амжилтын үзэсгэлэн нээгдэж, тэнд Хрущев тэр үеийн дэд ерөнхийлөгч Ричард Никсонтой уулзах үеэр энэ мэдэгдлийг хийжээ. Далайн чанадын техникжсэн орны үзэсгэлэн зөвлөлтийн анхаарал халамжаас гадуурх үзэгчдийг шагшруулсан нь мэдээж. Зөвлөлтийн лидер уулзаад ярилцаж суух, өнөөгийнхөөр "жентельмен" биш энгийн даруу нэгэн гэдгээр түрий барин америкийн баян чинээлгийн үзүүлбэрийн дэвсгэр дээр өөрийн орны цөмийн гүрэн, мөн ирээдүйн ололтоор гайхуулсан байв.
Тэр өдөр ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга «бид америкийг гүйцэн түрүүлнэ» гэж зарлаж байснаа бататган: «Бидэнд та нарт хүнд үр дагавар гаргах хэрэгсэл байгаа. Бид та нарт Кузкины эхийг харуулна!» гэж мэдэгдэв.
Орчуулагч нар яаж орчуулахаа мэдэхгүй юу гэсэн утгатайг мэдэхгүй тэр хэллэгийг «Кузьмагийн эх» гэжээ. Тэр үед 1954-1961 онуудад Зөвлөлтөд “Хаан бөмбөг” гэж нэрлэгдсэн халуун цөмийн АН602 нисэх онгоцны бөмбөгийг бүтээж байсан юм. Хожим Хрущевын хэлсэн үг олны хүртээл болсны дараа тэр бөмбөгийг «Кузькины эх» гэж хүмүүс нэрлэх болжээ.
Дашрамд сонирхуулахад Кузьмагийн эх гэж хэн бэ? Никита Сергеевич Хрущевын олонд алдаршуулсан энэ хэллэгийн Кузма гэж хэн бэ? Эх нь тийм аймаар хүн үү? Хэллэгт шууд тайлбар байхгүй. Хэд хэдэн хувилбар бий.
Кузя нь ардын аман хэллэг юм. Тэр гашуун хувь тавилантай, гайхуулах юмгүй ядуу мулгуу нэгэн. Кузьма “нойлын ногоон”, хөөрхий Кузенькад гашуун тавилан, Кузенька хөөрхий өнчин өрөөсөн гэж ч тавлах нь тааралдана. Эндээс аваад үзвэл тэр нь догшин ширүүн хойд эхтэй байсан бололтой.
Оросын хойд нутгийнхан коми-пермынхны «кöн тэнö кузьясыс новлöдлöны» хэллэг бий түүнийг буулгавал «чөтгөр чамайг хаагуур аваад явна вэ» гэсэн санаатай. Тэр нь чөтгөр, савдаг гэж хувирсан ч байж магадгүй. Тэднээс ямар нэгэн сайн зүйлийг хүлээгээд хэрэггүй учраас Кузьмагийн эх гэдэг том занал болж тэднээс хол байх нь сайн гэсэн санаа ч байж болох юм. Эцэст нь кузька гэж шийтгэлийн ташуурыг мөн тариа ногоог сүйтгэдэг хорхойг ч нэрлэдэг байжээ.
1984 он, АНУ
Наймдугаар сарын 11-нд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган «Таван минутын дараа Оросыг бөмбөгдөж эхлэнэ» хэмээн радиогоор ээлжит бямба гаригийн илгээлтдээ мэдэгдлээ.
Сонсогчид цочирдон сандралдсан нь мэдээж. Түүний үг нь «Миний эх орон нэгт америкчууд аа, би өнөөдөр шашины бүлэглэлд багтддаг сурагч нарт төрийн сургуулиудад хичээлийн бус цагаар чөлөөтэй цугларч болох хэтэрхий удаан хугацаанд байгаагүй эрхийг олгосон зарлигт гарын үсгээ зурсанаа мэдэгдэхэд таатай байна» гэж эхлэх ёстой байв. Гэтэл Рейган эфир эхлээгүй гээд шоглоом хийхээр шийдсэн байв.
Нэгэн удаа Рейган микрофон ажиллаж байна уу шалгахдаа, Польшийн засгийн газрыг «ноорхой, бөөстэй бүлэг ажилгүйчүүд» гэсэн байв.
Эх сурвалж: Vince Mannino via Legion Media
АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч зөвлөлтийн эсрэг үзэл, нэн ялангуяа ЗХУ-д түрэмгийн гадаад бодлого явуулж байснаар алдартай байв. Тэр нь ч тухайн үеийн улс төрийн алдартай бэлгэдэл болох цөмийн зэвсэг бүтээснээс хойш эрлэгийн өдрийн атомын сүйрэл хүртэл хичнээн минут үлдсэнийг харуулах Bulletin of Atomic сэтгүүлийн хавтасны зурагт Scientists хугацаа нь 7-3 минут хүртэл багассанд тусгалаа олжээ. Бөмбөгдөлтийн тухай шоглоом олон улсын дуулиан босгох шахав. Харин олон нийт түүний шоглоомыг үнэлэн тэр жилдаа Рейганыг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгосон билээ.
Ер нь яагаад улстөрчид бүдүүн бараг шоглоомыг хэрэглэнэ вэ?
Хариулт: тогтворгүй байдалд «өөрийн хүний» дүр онцгой үр дүнтэй.
М.Цогт