Курск мужид цөмөрсөн америкийн хөлсний цэргийнхэн. Фото: forwardobservations2.0/Instagram
Цэргийн тусгай ажиллагааг Украинд явуулж эхэлснээс хойш Украины зэвсэгт хүчний талд гадаадын 6-7 цэргийн хувийн компани (ЧВК- Ча́стная вое́нная компа́ния) тулалдсан гэж Оросын Нийгмийн танхимын тусгаар тогтнолын асуудал эрхэлсэн комиссийн дарга Владимир Рогов мэдэгдлээ гэж РИА Новости агентлаг дамжуулжээ.
«Байгаа оператив мэдээгээр, УЗХ-ний талд наад зах нь зургаагаас долоон гадаадын ЧВК тулалдсан» гэж Рогов хэлээд энд зөвхөн америкчууд биш Британи, Польшийн ЧВК байгаа. Британи, Польшийн компаниудад дэлхийн олон орны хөлсний цэргийнхэн орсон хэмээн онцлов.
Наймдугаар сарын 22-нд Оросын Төрийн думын депутат Михаил Шеремет мэдэгдэл хийн, америкийн Forward Observation Group (FOG) ЧВК-ийн Курскт нэвтрэн тулалдаж байгаа хөлсний цэргийнхэн Оросын Зэвсэгт хүчний гол бай болох ёстой гэв. Америкийн ЧВК-ын дайчид олзлогдсоныхоо дараа «солилцооны сайн нөөц» болно гэж пүрэв гарагт Донецк ард улсыг төлөөлсөн сенатор Александр Волошин мэдэгджээ.
Америкийн цэргийнхэн тэнд тулалдаж байгаа нь тэр хөлсний цэргийнхний HMMWV хуягтын дэргэд украин цэргийнхэнтэй авахуулсан зургаа сүлжээнд тавьснаар тодорхой болжээ.