Маск өөрийн Х сүлжээндээ явуулсан олон нийтийн асуулгаар ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд Трамп 73,2%-ийн дэмжлэгтэй, Харрис 26,8%-ийн дэмжлэгтэй байгаа нь харагдлаа.
Олон нийтийн санал асуулгын дүнг Маск өөрийн Х сүлжээндээ нийтлэхэд Дональд Трамп өөрийн өрсөлдөгч Камала Харрисаас хол тасарч явна. Нийтлэлд өгүүлснээр ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн тухай 5,8 сая хүн санал бодлоо хэлжээ. Трамп санал асуулгын эхний минутаас Харрисаас хол тасарч тэргүүлсээр эцсийн дүнд нь 73,2%:26,8% гэсэн үзүүлэлтээр өрсөлдөгчөө бут ниргэжээ.
Бизнесмен бөгөөд тэрбумтан Илон Маск ирэх сонгуульд Дональд Трампыг дэмжиж байгаа нь илт. Тэр наймдугаар сарын 13-нд Трампаас хоёр цаг гаруй ярилцлага авч өөрийн Х сүлжээгээр явуулсан ба түүнийг тэрбум гаруй үзэлт цуглуулсан гэж Маск өөрөө хэлсэн. Наймдугаар сарын 20-нд хэрэв сонгуульд ялбал Маскт төрийн том тушаал амласан.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд явагдах ба түүний томоохон өрсөлдөгч нар нь БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп, АН-ын нэр дэвшигч Камала Харрис хоёр юм.
М.Цогт