x

К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшлээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.

К.Харрис ирэх 11 дүгээр сард болох сонгуулийг “манай улс үндэстний амьдралын хамгийн чухал” сонгууль гэж тодорхойлоод, бүх америкчуудын төлөө хүчин зүтгэх ерөнхийлөгч болно гэдгээ амлажээ.

Ингэснээр К.Харрис АНУ-ын томоохон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн боллоо. Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд анхны эмэгтэй, Энэтхэг, Америк гаралтай ерөнхийлөгч болно.

Тэрбээр их хурлын үеэр үг хэлэх үеэрээ Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох нь яагаад “онц ноцтой” үр дагавартай вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дундаж давхаргын татварыг бууруулж, хилийн аюулгүй байдлыг хангаж, нөхөн үржихүйн эрхийг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ардчилсан намын их хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Жо Байден үг хэлж, К.Харрисыг дэд Ерөнхийлөгчөөр сонгосноо амьдралдаа гаргасан “хамгийн зөв шийдвэр” гэж тодорхойлсон юм. Хоёр дахь өдөр Обамагийн гэр бүлийнхэн улс төрийн итгэл найдварыг сэргээсэн мессежийг хүргэжээ. Тэд мөн К.Харрис ерөнхийлөгчөөр сонгогдоход тулгарах улс төрийн тулаанд бэлтгэлтэй байхыг Ардчилсан намынханд уриалсан байна. Их хурлын гурав дахь өдөр Миннесота муж улсын захирагч Тим Уолз Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авч, "энэ бол нэр төрийн хэрэг" гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 13 цаг 57 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 15 цаг 33 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 15 цаг 39 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 15 цаг 47 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 16 цаг 9 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 17 цаг 20 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 17 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 17 цаг 42 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 17 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 12 мин Гадны хөрөнгө оруулалт 19 цаг 24 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top