Шүүгч Александр де Мораесын «цензурын шийдвэрээс» болон Бразилид өөрийн ажлаа зогсоож буйгаа зарлажээ.
Платформоос хэсэг контентыг авахгүй бол төлөөлөгчийг нь баривчлана гэсэн нууц заналхийлэг шүүгчээс гарсан учир компани Бразили дэх үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн байна.
Маск сүлжээндээ шүүгч Мораесын гарын үсэгтэй гэх баримтын фотог нийтэлжээ. Хэрэв сүлжээ тушаалыг бүрэн биелүүлэхгүй бол X компанийн төлөөлөгч Рэйчел Нова Консейсао-г өдөр бүр $3653 доллароор торгоод түүнийг баривчлах шийдвэр гаргана гэж уг баримтад өгүүлсэн байна.
Өөрийн ажилтнуудаа аюулд оруулахгүйн тулд Х сүлжээний удирдлага Бразилид үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн байна. Бразилийн шүүгч үүнд тайлбар өгөөгүй ба баримт нь жинхэнэ эсэх талаар тайлбар ч хэлсэнгүй.
Гэсэн ч Х сервис өмнөхийн адил бразиличуудад нээлттэй хэвээр байна.