x

Сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт Африкт удахгүй эхэлнэ

Сармагчны цэцэг өвчний /mpox/ эсрэг вакцинжуулалт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ болон халдвар тархсан бусад оронд ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдэгджээ.

Европын Холбоо, вакцин үйлдвэрлэгч Bavarian Nordic компани, АНУ, Японы зүгээс Африк тивд уг өвчний эсрэг вакциныг нийлүүлэхээ мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Африкийн CDC-ийн мэдээлснээр, вакцинуудыг ойрын хугацаанд татан авахаар төлөвлөжээ. 

Тус төвийн дарга Жан Касея вакциныг аюулгүй хадгалах, зааврын дагуу тарих нь чухал болохыг онцолжээ. Тэрбээр мөн CDC вакцин түгээх ажлыг хөнгөвчлөхийн тулд халдвар тархсан орнуудтай ложистик, харилцаа холбооны тал дээр хамтран ажиллаж байна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ болон Африкийн CDC төвөөс сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын болон тивийн хэмжээнд онцгой байдал зарласан юм.

CDC-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Африкийн 13 улсад уг өвчний 17 541 тохиолдол бүртгэгдэж, 517 хүн нас барсан байна. Харин 2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 96 хувь, нийт нас баралтын 97 хувь нь одоогийн дэгдэлтийн голомт болсон БНАКУ-д бүртгэгджээ. Тус улсад 16 700 батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн нас барсан байна.

Харин Өмнөд Африкт 24 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан бол Камерун улсад таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас баржээ. Мөн Бурундид 100 гаруй тохиолдол, Нигерид 39, Либерид тав, Руандад дөрөв, Кот д’Ивуар, Угандад тус бүр хоёр, Кенид нэг тохиолдол илэрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 13 цаг 51 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 15 цаг 27 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 15 цаг 33 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 15 цаг 41 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 16 цаг 3 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 17 цаг 14 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 17 цаг 31 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 17 цаг 36 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 17 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 6 мин Гадны хөрөнгө оруулалт 19 цаг 18 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top