x

Торонд 40 жил хоригдсон заан эрх чөлөөтэй болжээ

Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ.

Түүнийг 2 настай байхад нь Зимбабвегийн Хванге гэдэг үндэсний дархан цаазат газраас барьж аваад ӨАБНУ-ын нэгэн циркт авчирсан бөгөөд янз бүрийн үзүүлбэр хийхэд сургажээ. 2000-аад оны эхээр Чарлиг төрийн мэдлийн цорын ганц амьтны хүрээлэнд авчирсан байна.

Сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд биеийн байдал нь дордсоор буй Чарлиг суллахын төлөө үйл ажиллагаа өрнүүлсэн юм. Зэрлэг амьтдын эрхийг хамгаалагч EMS гэдэг сан мягмар гарагт мэдэгдэхдээ “эрх чөлөөний зүгт 4 цаг аялсны эцэст Чарли заан Лимпопо мужийн Шамбала гэдэг хувийн дархан цаазат газарт ирлээ” гэжээ.

Энэхүү “түүхэн үйл явдал” болохоос өмнө ӨАБНУ-ын засгийн газартай олон жилийн турш хэлэлцээ хийсэн бөгөөд EMS-ийн идэвхтнүүд “удаан хоригдсоны улмаас Чарли заан зовлон зүдгүүр амсаж буйг” шинжлэх ухааны үүднээс нотолсны дараа түүнийг суллах шийдвэр гаргажээ.

Чарли заан торонд хоригдсоны улмаас түүнд стрессийн шинж тэмдгүүд илэрч байна гэх дүгнэлтийг зэрлэг амьтныг хамгаалагчид хийсэн байна. Харин амьтны хүрээлэнг хариуцдаг Өмнөд Африкийн биологийн олон янз байдлыг судлах үндэсний хүрээлэн үүнд хариу өгөхдөө “олон жилийн турш циркт байсны улмаас Чарлигийн зан байдал нь ийм болсон, үүнийг өөрчлөх аргагүй” гэжээ. Гэвч ЕМС сангийнхан уг нотолгоог няцааж чадсанаар зааныг торноос нь суллажээ.

Одоо Чарлигийн амьдрах шинэ орон гэр бол олон зуун заан амьдардаг, 10 мянган га талбайг эзлэн орших дархан цаазат газар бөгөөд түүнийг малын эмч нар хяналтандаа авчээ.

ӨАБНУ-ын дархан цаазат газруудыг удирдах газрын мэдээллээр, тус улсад 25 мянган гаруй зэрлэг заан байдаг бөгөөд соёог нь авахын тулд хулгайн анчид жил бүр олноор нь хөнөөдөг байна. Мөн хөдөө аж ахуйн эдэлбэр газар ба суурин газруудын хүрээ тэлсний улмаас заануудын амьдрах орчин хумигджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 13 цаг 59 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 15 цаг 35 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 15 цаг 41 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 15 цаг 49 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 16 цаг 11 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 17 цаг 22 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 17 цаг 39 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 17 цаг 44 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 17 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 14 мин Гадны хөрөнгө оруулалт 19 цаг 26 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top