x

Украины тал Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ

ОХУ-ын нийслэл Москва хот руу өчигдөр Украины тал нисгэгчгүй онгоцоор довтолсон ч ямар нэг хохирол амсаагүй тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Үүнийг дайн эхэлсэн цагаас хойш Москваг чиглэсэн томоохон ийм халдлагуудын нэг гэж дүгнэж байна.

“Энэ бол Москва хотод дроноор халдах гэсэн бүх цаг үеийн хамгийн том оролдлогуудын нэг байлаа” гэж тус хотын захирагч Сергей Собянин сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Нийслэлийг тойрсон агаарын довтолгооноос хамгаалах системүүд бүх дроныг байндаа хүрэхээс нь өмнө устгасныг тэр бас мэдээлжээ.

Шөнийн тэнгэрт нисэж буй дроныг устгах үеэр дэлбэрэлт болж, зогсоолд байсан автомашинуудын дохиолол дуугарч буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд тарсан байна.

Лхагва гарагийн шөнө Оросын тал Украины 45 дроныг нутаг дэвсгэр дээрээ унагасны 11 нь Москваг чиглэж байсан гэнэ.

Украинтай хил залгаа Брянск мужийн захирагч Александр Богомаз мөн газар нутагт нь томоохон агаарын довтолгоо болох үеэр 23 дроныг унагасан тухай мэдээлжээ.

Өчигдөр буюу Лхагва гараг нь Украины арми Курск мужийн нутагт, Оросын арми Донбасын фронт дээр давшилтаа үргэлжлүүлсэн өдөр байлаа.

Украины арми сүүлийн хэдэн хоногийн дотор Курск мужийн Сейм гол дээр байрладаг гурван гүүрийг устгасан бол өчигдөр Оросын армийн хөвөгч гүүр болон үүнтэй холбоотой инженерийн техник төхөөрөмжүүдийг бас устгажээ.

Ингэхдээ АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS пуужингийн системийг ашигласан байна.

Киевийн эрх баригчид Курскийн ажиллагааны үеэр Өрнөдийн зэр зэвсгийг ашигласнаа анх удаа албан ёсоор мэдээлсэн нь энэ байлаа.

Наймдугаар сарын 6-ны өдөр Курскийн ажиллагаа эхэлснээс хойш Украины цэргийн довтолгооны улмаас 31 энгийн иргэн алагдаж, 143 хүн шархадсаны 79 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэж үнэн үг шүү!
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 14 цаг 1 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 15 цаг 38 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 15 цаг 44 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 15 цаг 51 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 16 цаг 13 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 17 цаг 24 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 17 цаг 41 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 17 цаг 47 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 18 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 16 мин Гадны хөрөнгө оруулалт 19 цаг 28 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top