x

Лукашенкогийн хэлсэн үгтэй холбоотойгоор Ереван дахь Беларусийн элчин сайдын яам “халдлагад” өртөв

Саяхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн үг Арменийн ард иргэдийг хилэгнүүлсэн байна.

Өчигдөр хэсэг иргэд Ереван хот дахь Беларусийн элчин сайдын яамны байр руу өндөг, улаан лооль шидэж, тус улстай дипломат харилцаагаа таслахыг эрх баригчдаасаа шаарджээ.

Өмнөх өдөр нь Оросын төв телевизээр ярихдаа Лукашенко тус улсын одоогийн эрх баригчдын явуулж буй Москвагаас холдож, Өрнөдтэй ойртох гадаад бодлогыг хурцаар шүүмжилсэн юм.

“Арменичууд хэнд хэрэгтэй юм бэ? Хэнд ч биш. Эдийн засгаа хөгжүүлж, өөрийн нөөц боломжиндоо найдах гээд үзэг л дээ. Франц гэж юу юм? Макрон гэж хэн юм? Маргааш Макрон байхгүй болоход бүгд арменичуудыг мартана шүү дээ” гэж Лукашенко ярьжээ.

Беларусийн элчин сайдын яамны гадна болсон эсэргүүцлийн ажиллагааг Өрнөдийн талыг баримтлагч Бүгд Найрамдах Улсын Төлөө нам зохион байгуулсан юм.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын дунд тус намын дарга Арман Бабажанян байсан байна.

зураг

 

Тэд Беларусийн элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх, Минсктэй дипломат харилцаагаа таслахыг уриалсан шаардах бичигт иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Хөдөлгөөнд Арменийн өөр хоёр улс төрийн нам болон Өрнөдийн талыг баримтлагч төрийн бус байгууллагууд нэгдсэн байна.

2020 оны Уулын Карабахын дайнд Азербайжан улсыг бэлдэхэд Москвад төвтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын хоёр гишүүн улс тусалсан талаар Арменийн ерөнхий сайд Никол Пашинян энэ оны тавдугаар сард эгдүүцэн ярьж байв.

Тэр Орос, Беларусь хоёрыг хэлсэн нь тодорхой байсан юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Азербайжан улс Уулын Карабахаас салан тусгаарлагч хүчийг шахан гаргаж, өөрийн газар нутагт нэгтгэсэн.

Сүүлийн 30 орчим жил Арменийн хяналтад байсан газар нутгийг алдсан энэ үйл явдлын дараа Ереван, Москвагийн харилцаа эрс муудаад байгаа.

Оросын тал Арменийн аюулгүй байдлыг хангах амлалтаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Ереваны эрх баригчид Өрнөдийн орнуудтай ойртох бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн юм.

Пашинян улс орноо Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас гаргах санааг олон удаа цухуйлгаад байгаа.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнийг Өрнөдийн захиалгаар “Орос-Арменийн харилцааг сүйрүүлэхийг зорьж байна” хэмээн шүүмжилж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 13 цаг 55 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 15 цаг 32 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 15 цаг 38 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 15 цаг 45 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 16 цаг 7 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 17 цаг 18 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 17 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 17 цаг 41 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 17 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 10 мин Гадны хөрөнгө оруулалт 19 цаг 22 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top