Фото: Mattel
Тоглоомын Mattel компани харааны бэрхшээлтэй Барби, Дауны синдромтой хар арст Барбийг худалдаанд гаргаж байна.
Америкийн тоглоомын Mattel компани шинэ хүүхэлдэйнүүдийг худалдаанд гаргаж байгаа тухай компанийн хүүхэлдэй үйлдвэрлэх тасгийн удирдагч Криста Бергер Fox News Business телевизийн сувгаар ярьжээ.
«Бид шинэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэлдэйнүүдийг бахархалтайгаар танилцуулж байна. Эдгээр Барби нь зүгээр нэг хүүхэлдэй биш, тэд хүүхэлдэйн ертөнцийн өөрийн илэрхийлэл ба даяарчлалын эв нэгдлийг бэлгэдэж байгаа юм» гэсэн байна.
Харааны бэрхшээлтэй хүүхэлдэйн хайрцагт тусгай хөтлөгч таяг байгаа ба хайрцаг дээр нь Брайлийн цоолтуур үсгээр «Барби» гэж бичсэн байна. Дауны синдромтой хүүхэлдэйд тэр синдромтой хүмүүсийн илэрхийллийн хос ягаан нүдний шил байгаа. Харааны бэрхшээлтэй хүүхэлдэй нь таяг тулахад амархан байхын тулд тохойгоор нугардаг гартай бөгөөд түүний хараа нь дээш чиглэгдснээр бүтээгджээ. Шинэ хүүхэлдэйнүүдийг Америкийн хараагүй хүмүүсийн сан, Дауны синдромтой үндэсний нийгэмлэгийн оролцоотойгоор бүтээжээ.