Даваа гаргийн өглөө Сицилийн ойролцоо явж байсан дарвуулт хөлөг онгоц шуурганы улмаас живж, нэг хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болоод байна.
Алга болсон хүмүүсийн дунд Их Британийн бизнесмен Майк Линч болон түүний 18 настай охин байгаа аж.
“Bayesian” хэмээн тус хөлөг нь 56 метрийн урттай бөгөөд 22 хүн тээвэрлэж явснаас 15 нь хөлөг живэхийн өмнөхөн гарч, аврагдсан байна.
Өдгөө 59 настай Майк Линчийг Британийн Билл Гэйтс ч хэмээн нэрлэдэг бөгөөд технологийн салбарт амжилттай яваа бизнесменүүдийн нэг юм.
Тэрбээр Их Британийн хамгийн том программ хангамжийн компаниудын нэг болох "Autonomy"-г үүсгэн байгуулжээ.
Эх сурвалж: Reuters