Зэсийн экспорт буурсан ч 2023 онтой харьцуулахад 43 хувиар өндөр байна.
БНХАУ-ын зэсийн экспорт долоодугаар сард шинэ дээд түвшнээсээ эргэн буурлаа. Өнгөрсөн ням гарагт тус улсын Гаалийн газраас гаргасан мэдээллээс харвал боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний экспорт зургаадугаар сараас 40 хувиар буурч, 140 мянга 940 тонн болсон байна.
Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа аж. Тухайлбал: энэ оны эхний долоон сарын хугацаанд олон улс руу чиглэсэн нийлүүлэлт 2023 оныхоос 43 хувиар өндөр үзүүлэлт боллоо.
Дэлхийн хэмжээнд зэсийн баяжмалын нийлүүлэлт хумигдсанаар долоодугаар сард БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүд олборлолтын хэмжээгээ өмнөх сараасаа танасан ч үйлдвэрлэл нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 6.7 хувиар өндөр байна.