x

Кишидагийн орыг Батлан хамгаалахын сайд асан залгамжилж магадгүй

Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуулт үүссэн. Түүний орыг залгамжлан ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа Японы засгийн газрын одоогийн болон хуучны хэд хэдэн албан тушаалтан мэдэгдсэн билээ. Горилогсдын хэн нь ерөнхий сайд болох өндөр магадлалтайг урьдчилсан байдлаар тодруулахаар Киодо агентлаг Бямба гаригаас хойш гурван өдрийн турш улс даяар санал асуулга явуулжээ.

Санал асуулгын дүнг Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба 25.3 хувиар тэргүүлжээ. Иргэд түүнийг Кишидаг залгамжлахад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байна.

Түүний араас Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми 19.6 хувиар, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи 10.1 хувиар удаалав. Харин Либерал ардчилсан намын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгыг Шинжиро Коизүми 24.2 хувиар тэргүүлж, Ишиба 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Японыг хэдэн арван жил тасралтгүй удирдсан Либерал ардчилсан нам 500 сая иен буюу 3.4 сая ам.долларын авлигын хэрэгт өнгөрсөн онд холбогдсон. Энэ хэргийн хариуцлагыг хүлээхийн тулд сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ Кишида зарласан билээ.

Тэгвэл Кишида ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч эрх баригч намд итгэх итгэл сэргэхгүй гэж судалгаанд оролцогчдын 78 хувь нь хариулсан байна. Мөн санал асуулгад оролцогчдын 66.8 хувь нь Кишидаг намын дарга болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж үзжээ. Ердөө 25.4 хувь нь Кишидаг огцрох шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж байна.

67 настай Шигэрү Ишибагийн хувьд нам дотроо тийм ч өндөр нэр хүндтэй биш гэдэг. Өнөөг хүртэл тэр Либерал ардчилсан намыг удирдахаар дөрвөн ч удаа оролджээ. Өдгөө 43 настай Шинжиро Коизүми нь 2001-2006 онд Япон улсыг харьцангуй өндөр үнэлгээтэй удирдаж байсан ерөнхий сайд асан Жүнитиро Коизүмигийн хүү юм. Харин санал асуулгын гуравдугаар байранд орсон Санаэ Такаичи нь эмэгтэй улстөрч бөгөөд хатуу үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: JAPAN TODAY

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 12 цаг 50 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 14 цаг 26 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 14 цаг 32 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 14 цаг 39 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 15 цаг 2 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 16 цаг 13 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 16 цаг 30 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 16 цаг 35 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 16 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 18 цаг 5 мин Гадны хөрөнгө оруулалт 18 цаг 17 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top