x

Умард Солонгосын цэрэг Өмнөд Солонгост зугтаж очжээ

Умард Солонгосын нэгэн цэрэг өнөө өглөө үүрээр Өмнөд Солонгосын хилийг даван тус улсад зугтаж очжээ. Пёньянаас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг удаа дараа хөөргөсний хариуд Сөүл суртал ухуулгын кампанит ажил явуулж буй үед энэ явдал болсон байна.

Оргодол цэргийг хоёр Солонгосыг тусгаарлаж буй Цэрэггүй бүсийн хойд хэсэгт байхад нь Өмнөд Солонгосын цэргийнхэн илрүүлж, нутаг дэвсгэрт нь нэвтрэн орж ирэх үед нь түүнд туслах ажиллагаа явуулсан байна.

Цэргийн алба хаагч оргон зугтаж ирснийг Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос /JCS/ баталсан бөгөөд хэрхэн оргосныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэж мэдэгджээ. Гэхдээ оргон зугтагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор Умард Солонгосын цэргийнхэн ямар нэгэн анхаарал татахаар үйлдэл хийгээгүй байна гэж JCS мэдээлжээ.

Умард Солонгосын өөр нэгэн иргэн Солонгос хоорондын хуурай замын хилийн баруун талд орших Хан мөрний адаг дахь төвийг сахисан бүсийг даван Өмнөд рүү оргосноос хойш хоёр долоо хоногийн дараа дээрх явдал болжээ.

Умард Солонгост хүнсний хомсдол нүүрлэсэн, мөн улс төрийн хавчлагатай холбоотойгоор иргэд дүрвэн зугтсаар байна. Оны эхний хагаст Умард Солонгосоос Өмнөд рүү дүрвэгсдийн тоо 105-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс /99/ бага зэрэг нэмэгджээ.

Умард Солонгосын талаас удаа дараа хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг хөөргөсний хариуд Өмнөд Солонгос долоодугаар сарын дунд үеэс эхлэн хилийн дагуу байрлуулсан чанга яригчаар мэдээ мэдээлэл, К-поп урсгалын дуу хөгжим зэргийг өдөр бүр дамжуулж байна.

Өмнөд Солонгос дахь Умардын дүрвэгсэд Пёньяны эсрэг суртал ухуулга бүхий агаарын бөмбөлгүүд илгээсний хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сарын 28-наас хойш хогтой уут дүүжилсэн 3600 гаруй агаарын бөмбөлөг хөөргөжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 12 цаг 37 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 14 цаг 13 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 14 цаг 19 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 14 цаг 26 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 49 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 16 цаг 0 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 16 цаг 17 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 16 цаг 22 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 16 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 52 мин Гадны хөрөнгө оруулалт 18 цаг 4 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top