x

Э.Блинкен: Бидний саналыг Израил хүлээж авсан

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад саад болж буй санал зөрөлдөөнийг арилгахын тулд Вашингтоны дэвшүүлсэн саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гаригт мэдэгдээд, үүнтэй адил шийдвэр гаргахыг ХАМАС бүлэглэлд уриалжээ. 

Э.Блинкен Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай хоёр цаг гаруйн турш уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийнхүү хэлсэн байна. Энэ санал бол хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамгийн сайн бөгөөд сүүлчийн боломж байж магадгүй гэдгийг тэрбээр өмнө нь онцлон хэлж байсан юм.

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Катарын Доха хотноо болсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд Израил-ХАМАС-ын хоорондын санал зөрөлдөөнийг арилгах АНУ-ын саналын дагуу энэ долоо хоногт дахин үргэлжлэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Жо Байден мөргөлдөөний талаар баримталж буй байр суурийнхаа улмаас ихээхэн дарамт шахалттай тулгарч буй үед Э.Блинкений айлчлал болж байна. АНУ-д Палестиныг дэмжсэн жагсаал өрнөж, сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй муж улсуудад лалын шашинтнууд болон араб гаралтай америкчуудын санал чухал болоод буй энэ үед Ардчилсан намын их хурал даваа гаригт эхэлж байна.

Үүнээс гадна, Палестины ХАМАС бүлэглэлийнхэн олон жилийн дараа Израилын нутаг дэвсгэрт амиа золиослон бөмбөг дэлбэлэх ажиллагааг дахин явуулахаа мэдэгдэж, ням гаригийн шөнө Тель-Авив хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Мөн даваа гарагт Израилын талаас Газын зурваст өгсөн агаарын цохилтод 30 палестин хүн өртөж амиа алджээ. Үүнээс үзэхэд талууд түр эвлэрэх, өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнөөс болгоомжилж буй шинж тун бага харагдаж байна.

“Өнөөдөр Ерөнхий сайд Нетаньяхутай хийсэн уулзалтын үеэр тэрбээр Израилын тал манай саналыг хүлээн авч, дэмжиж байгаагаа нотолсон. Одоо ХАМАС ийм алхмыг хийх ёстой. Үүний дараа талууд АНУ, Египет, Катар зэрэг зуучлагчдын тусламжтайгаар уулзаж, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлэх талаар зөвшилцөлд хүрэх ёстой” гэж Э.Блинкен Тель-Авив хотод сэтгүүлчдэд мэдээлжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 12 цаг 16 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 13 цаг 52 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 13 цаг 58 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 14 цаг 5 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 14 цаг 28 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 15 цаг 39 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 15 цаг 56 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 16 цаг 1 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 16 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 17 цаг 31 мин Гадны хөрөнгө оруулалт 17 цаг 43 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top