x

В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Пани Саболч болон "Эрх чөлөө" радиогийн унгар хэлээрх нэвтрүүлгийн редакц Унгарын засгийн газрын эх сурвалжийг эш татан пүрэв гаригт мэдээлжээ. 

В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. "Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч яриа хэлэлцээ хийх боломжгүй" гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. 

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн В.Орбанаас үнэхээр Москва руу явах гэж байгаа эсэхийг асуужээ. Тэрбээр Х хуудсандаа “@PM_ViktorOrban таны Москвад айлчлах тухай цуурхал үнэн үү эсвэл үгүй юу?” гэж бичсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Орбаны Москвад айлчилна гэх мэдээллийг батлаагүй, бас үгүйсгээгүй байна.

В.Орбан бол 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Кремльтэй харилцаагаа хадгалсан Европын Холбооны цорын ганц удирдагч юм. Түүний Орост хийх айлчлалын талаар Унгарын засгийн газар "AFP" агентлагт тайлбар өгөхөөс татгалзжээ. В.Орбан, В.Путин нар хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Бээжинд уулзаж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Унгарын Ерөнхий сайд мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киевт уулзсан бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр энхийн хэлэлцээг түргэтгэхийн тулд Оростой түр гал зогсоох талаар бодож үзэхийг Украины Ерөнхийлөгчид хандан уриалжээ. В.Зеленский хариуд нь олон улсын түншүүдтэй хамтран энх тайванд хүрэх Киевийн алхмуудыг дэмжихийг Орбанд уриалсан байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 12 цаг 52 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 14 цаг 29 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 14 цаг 34 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 14 цаг 42 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 15 цаг 4 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 16 цаг 15 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 16 цаг 32 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 16 цаг 38 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 16 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 18 цаг 7 мин Гадны хөрөнгө оруулалт 18 цаг 19 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top