x

АНУ-ын ерөнхийлөгч оройн 8:00 цагаас хойш ажлаа зогсоож, ахиу унтаж амрахаар болжээ

Лхагва гарагт Ардчилсан Намаас сонгогдсон мужийн захирагч нартай Цагаан ордонд уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ажил, амьдралын шинэ хуваариа танилцуулсан тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн Байдены хувьд том цохилт болсон юм.

Тэрбээр мэтгэлцээний үеэр индэр дээр үүрэглэж, ухаан санаа нь самуурсан байдалтай байлаа.

Энэ байдал 81 настай Байден дахин дөрвөн жил АНУ-ыг удирдаж чадах эсэхэд эргэлзсэн хүмүүсийн тоог нэмсэн юм.

20 гаруй мужийн захирагчтай уулзахдаа Байден өөрийгөө Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг ялж, улс орноо дахин дөрвөн жил удирдах чадвартайгаа батлан харуулахыг зорьсон бололтой.

Энэ үеэр тэр ухаан санаагаа саруул байлгаж, эрч хүчтэй ажиллахын тулд оройн 8:00 цагаас хойш ямар нэг ажил төлөвлөхгүй байж, ахиу цагаар унтаж, амарч байх болсноо ярьсан тухай тэнд байсан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн мэтгэлцээний өмнө Байден хоёр ч удаа Европын орнуудад аялсан тул цагийн зөрүүгээс үүдэлтэй нойр алдаж, ядарсан байснаа саяхан тайлбарласан юм.

Лхагва гарагт болсон уулзалтын талаар Цагаан ордон мэдээлэл өгөөгүй байна.

Байдены сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Кэвин Муноз “Ерөнхийлөгч Жорж Буш 9:00 цагт орондоо ордог байсан. Ерөнхийлөгч Обама оройн зоогоо 6:30 цагт барьдаг байсан. Ерөнхийлөгч нар ажил, амьдралын тэнцвэрээ ингэж хангадаг. Жо Байдены хувьд ч адил. Өдрийн хагасыг Truth Social сүлжээнд эдийн засгийн хямрал ярьж, үлдсэн хагасыг нь гольф тоглож өнгөрүүлдэг Дональд Трамптай адилгүй” гэж мэдэгджээ.

Мэтгэлцээнд тааруу үр дүнтэй оролцсоны дараа Ардчилсан Намын зарим хууль тогтоогчид, хандивлагчид Жо Байденыг сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөр нэр дэвшигчид боломж олгохыг уриалаад байгаа.

Гэхдээ Байдены оронд хэн ч нэр дэвшсэн Дональд Трамптай илүү хүчтэй өрсөлдөх баталгаа алга байна.

 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 19 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 22 мин Монголын хөгжлийг гацаасан нь 8 цаг 54 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 11 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top