x

Нэтфликсийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жо Байденд нэрээ татахыг уриаллаа

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараа Жо Байдены ажиллах чадварт эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа.

Энэ мэтгэлцээний үеэр 81 настай Байдены гаргасан үйлдэл, биеэ авч явах байдал түүний сэтгэцийн эрүүл мэнд хэвийн биш болсныг харуулсан юм.

Тэгвэл Ардчилсан Намын хамгийн том хандивлагчдын нэг болох Нэтфликс компанийн үүсгэн байгуулагчдын нэг Рид Хастингс ерөнхийлөгч Байденыг сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, Дональд Трампыг ялах боломжийг өөр нэр дэвшигчид олгохыг уриалжээ.

Тэрбээр дуулиантай мэтгэлцээнээс хойш ийм уриалга гаргасан анхны том хандивлагч болж байна.

“Ардчилсан Намын эрч хүчтэй удирдагчид Трампыг ялж, бидэнд аюулгүй, цэцэглэн хөгжих боломж олгуулахын тулд Байден зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэж тэр Нью-Йорк Таймс сонинд ирүүлсэн захидалдаа бичсэн байна.

зураг

 

Жо Байден нэгэнт АНУ-ын түүхэнд төрсөн хамгийн өндөр настай ерөнхийлөгч болоод байгаа.

Арваннэгдүгээр сард болох сонгуулиар түүнтэй өрсөлдөх өндөр магадлалтай байгаа Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 78 настай. Олон судалгааны үр дүнгээс америкчууд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өндөр насанд санаа зовж байгаа нь харагдсан юм.

Холливүүд болон энтертайнмент салбарынхан Байдены сонгуулийн кампанит ажлын чухал дэмжигчид.

Тэрбээр зургаадугаар сард Лос-Анжелес хотод Жорж Клуни, Жулиа Робертс зэрэг энэ салбарын олон алдартнуудтай уулзахдаа $30 гаруй саяын хандив цуглуулж байв.

Видео стриминг үйлчилгээний том тоглогч Нэтфликсийн үүсгэн байгуулагч сунгаанаас нэрээ татахыг уриалсан нь Холливүүдийн бусад хандивлагчдад бас нөлөөлж болзошгүй юм.

Гэхдээ бүх хандивлагч Хастингстай ижил бодолгүй байна.

Ардчилсан Намын өөр нэг томоохон хандивлагч, Обамагийн хоёр дахь засаг захиргааны үед Аргентинд элчин сайдаар ажиллаж байсан Ноа Мамет “Ерөнхийлөгч Байден дахин нэр дэвшихээ бататгалаа. Тэр эрсдэлийг мэднэ. Тэр Трамп улс оронд ямар аюултайг мэднэ. Түүнийг өөрийн шийдвэрээ гаргах хүртэл бид тойрон хүрээлж, Трампыг төрийн эрхэнд гаргахгүй байх, сонгуульд ялалт байгуулах, арваннэгдүгээр сараас хойш ардчиллыг үргэлжлүүлэхийн тулд улам шаргуу ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 36 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 40 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 11 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 28 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top