x

Умард Солонгос телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Оросын хиймэл дагуулд шилжүүлжээ

Умард Солонгосын дэглэм төв телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуул руу шилжүүлснийг Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал тус улсын төрийн албан ёсны суваг Солонгосын Төв Телевиз зургаадугаар сарын 20-ноос эхлэн Оросын Экспресс 103 хиймэл дагуулаар дамжиж эхэлсэн байна.

Өмнө нь Хятадын ChinaSat 12 хиймэл дагуулыг ашигладаг байжээ.

Үүний улмаас Өмнөд Солонгосын тал Даваа гарагаас эхлэн Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжгүй болсон байна.

“Умард Солонгос өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуулд шилжүүлсэн. Үүний улмаас Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хүлээж авах боломжгүй болоод байна” гэж Сөүлийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь Умард Солонгосын хэвлэл мэдээллийг хянадаг Өмнөд Солонгосын засгийн газрын яамд, агентлагуудын ажилд хүндрэл учруулсан байна.

Умард Солонгосын эрх баригчид хиймэл дагуулаа солих болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм.

ChinaSat 12 хиймэл дагуулаар нэвтрүүлэг цацах 15 жилийн гэрээг 2012 онд байгуулж байжээ. Тиймээс гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа юм байна.

Энэхүү алхам нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар зургаадугаар сарын 19-нд Пёнянд уулзсаны дараа хэрэгжиж байна.

Өмнөд Солонгосын төрийн албад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч үздэг байжээ.

Харин энгийн иргэдэд хориотой байдаг юм.

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 15 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 18 мин Монголын хөгжлийг гацаасан нь 8 цаг 50 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 7 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top