Европын холбоо шинэ удирдлагатай болов
Европын холбоо шинэ удирдлагатай болов. Урсула фон дер Лайен Еврокомиссыг толгойлно. Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас холбооны гадаад хэргийг удирдана. Португалийн Кошта Европын зөвлөлийг толгойлно. Шинэ хүмүүс, хууччууд нийлээд Европын милитарист бодлогыг үргэлжлүүлж Украиныг дэмжинэ. Европын холбоог сүүлийн хагас жилд толгойлох орон нь Унгар болов.
Ле Пений "Үндэсний эв нэгдэл" нам Францын сонгуульд яллаа
Ле Пений "Үндэсний эв нэгдэл" нам Францын сонгуульд яллаа. Одоо хоёр дахь шатны сонгууль явуулах үлдлээ. Марин Ле Пен болон түүний холбоотнуудын барууны чиглэлийн нам Францын ээлжит бус сонгуулийн эхний шатанд 33,4% санал авч ялсныг тус улсын ДХЯ мэдээлэв.
Ням гаригт болсон эхний шатны санал хураалтад Марин Ле Пен нарын 39 мандатыг ялсан нам авсан бол зүүнтнүүд 27,98%-ийн санал аван 32 депутаттай болжээ. Зөвхөн тэдний дараа л Эммануэль Макроны “Сэргэн мандлын нам” орон дөнгөж хоёр депутаттай болсон байна. Дараалаад бүгд найрамдахчууд нэг депутаттай, бусад намууд хоёр депутатын суудалтайгаар явж байна.
Сонгогчдын оролцоо 66,71% болсон нь 2002 оноос хойших дээд үзүүлэлт болов. Сонгогчдын 25 хувийн оролцоонд тавин хувийн санал авч чадаагүй хүмүүс сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад оролцох юм.