x

Рузвельтэд бичсэн Эйнштейний захидлыг дуудлагаар худалдана

Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай "Christie's" ордон мэдээлжээ. Уг захидлыг 4 сая гаруй ам.доллароос дуудаж үнэ хаялцуулах ажээ.

1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн Альберт Эйнштейн өөрийн  судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичжээ. Эрдэмтэд захидалдаа "асар хүчтэй бөмбөг" бүтээх зорилгоор цөмийн судалгааг идэвхтэй явуулж байгаа нацист Германаас өмнө цөмийн бөмбөг бүтээхийн тулд Америкийн ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгт хөрөнгө оруулахыг уриалсан байна.

Захидлыг Сзилард бичиж, харин Эйнштейн тэр үед алдартай, нөлөө бүхий хүн байсан тул гарын үсгээ зуржээ. Асуудлын ноцтой байдлыг ухаарсан Рузвельт Ураны хороог байгуулж, хожим нь цөмийн физикч Роберт Оппенхаймераар удирдуулсан "Манхэттэн төсөл" хэрэгжжээ. 

Зургаан жилийн дараа АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудын дээр хоёр атомын бөмбөг хаяж, зэвсэгт мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигласан анхны бөгөөд цорын ганц орон болсон юм. “Хэрвээ германчууд цөмийн бөмбөг бүтээж чадахгүй гэдгийг мэдсэн би бол хуруугаа ч хөдөлгөхгүй байх байсан" Эйнштейн 1947 онд хэлж байсан удаатай. 

Дуудлага худалдаанд санал болгох уг захидал нь Нью-Йоркийн Хайд-Парк дахь Ерөнхийлөгчийн номын сан, музейд хадгалагдаж буй эх захидлынх нь товч хувилбар аж. Энэ хувилбарыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен 2002 онд Малкольм Форбсоос 2.1 сая ам.доллароор худалдаж авч байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 12 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 16 мин Монголын хөгжлийг гацаасан нь 8 цаг 47 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 4 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top