x

Боливид төрийн эргэлт хийхийг завджээ

СУКРЕ, 2024 оны зургаадугаар сарын 27 /BBC/. Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ. 

"Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна.

Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ. 

Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн генерал Хуан Хосе Зунига мэдэгдэхдээ, цэргийнхний зорилго бол ардчиллыг сэргээх явдал хэмээгээд улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллана гэж амласан байна.

“Зэвсэгт хүчин ардчиллыг дахин сэргээхийн төлөө, 30-40 жилийн турш хэдхэн хүний удирдаж байгаа ардчилал бус харин жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө зүтгэж байна” гэж тэрбээр ерөнхийлөгчийн ордны гадаа цэргүүд болон найман танкаар хүрээлүүлэн зогсон хэлжээ. 

Боливийн Ерөнхийлөгч түүнийг албан тушаалаас нь огцруулж, армийн шинэ ерөнхий командлагчийг томилсноо мэдэгджээ. Шинэ командлагч Хосе Вилсон Санчес тангараг өргөж, цэргүүдийг ухарч, анги руугаа буцахыг тушаасан  байна. 

Боливийн Ерөнхий прокурорын газар Зунигаг баривчилж, ерөнхийлөгчийн ордон руу дайрахад оролцсон бусад хүнийг шалгаж эхэлжээ. 

Зунигаг огцруулах гэж байгаа гэсэн яриа мягмар гарагт тарж эхэлсэн гэж Франс Пресс агентлаг бичсэн байна. Даваа гарагт тэрбээр телевизээр мэдэгдэхдээ, хэрэв Ерөнхийлөгч асан Эво Моралес 2025 онд дахин сонгуульд нэр дэвших юм бол түүнийг баривчлах болно гэжээ.

Моралес бол уугуул иргэд болох индианчуудаас гаралтай анхны Ерөнхийлөгч болж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоны дараахан сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор огцрохоос аргагүйд хүрч байв.

Тэрбээр цэргийнхний үйлдэлд тайлбар хийхдээ, "төрийн эргэлт гарч байна" гэж Х сүлжээнд бичээд ардчиллыг хамгаалахыг уриалжээ.

Боливи улс сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлын хэд хэдэн үеийг туулсан юм. Төрийн эргэлт хийх оролдлогыг Чили, Эквадор, Перу, Мексик, Колумб, Венесуэл, Бразилын удирдагчид буруушаажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 34 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 38 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 9 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 26 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top