x

БНХАУ-ын “Чанъэ-6” аппарат сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирлаа

БНХАУ-ын "Чанъэ-6" аппарат сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд амжилттай авч ирлээ гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Энэ нь түүхэнд сарны судлагдаагүй тал буюу ар талаас хөрсний дээж цуглуулж, дэлхийд авчирсан анхны тохиолдол болж байна.

Энэ хөрсний дээж сарны хоёр талын газарзүйн ялгааг танин мэдэх, гарагууд хэрхэн үүсэн бий болдог, саран дээр байгалийн ямар нөөц байгааг тогтоох шинжлэх ухааны гол хариултыг өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

Хятадын эрдэмтэд сарнаас дэлхийд авчирсан энэ хөрсөнд 2.5 сая жилийн настай галт уулын чулуулаг, хөрс шороо байгаа гэж таамаглаж буй юм байна.

Ер нь дэлхийн эрдэмтэд энэ дээжээс сарны цаад тал ус, хүчилтөрөгч, устөрөгч агуулж байж магадгүйг олж нээнэ гэсэн найдвар тээж байна.

Энэ аппаратыг зургаадугаар сарын 2-ны өдөр "Цюэцяо-2" холбооны хиймэл дагуулд тээн сарны цаад талын Өмнөд Туйлын Аполлон тогооны бүсэд амжилттай газардуулсан, аппаратыг хөөргөгч модуль сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээж зургаадугаар сарын 4-ний өдөр сарны гадаргуугаас хөөрсөн юм байна.

Сарны цаад талаас хөрсний дээж авчрах энэхүү даалгавар 53 хоног үргэлжилсэн байна.

Хятад улс 2019 онд сарны цаад талд газардсан цорын ганц улс болсон. Энэ удаагийнх бол Хятадын хувьд сар руу хийсэн 6 дахь, сарны цаад талд гарсан 2 дахь тохиолдол юм.

Дэлхийгээс алслагдсан ар тал нь аварга том тогоо, цөөхөн хавтгай гадаргуутай учраас түүнд хүрэхэд техникийн хувьд хэцүү байдаг гэж сансар судлалд үздэг юм байна.

БНХАУ Америк, Оросыг гүйцэхийн тулд сүүлийн 10 жилийн хугацаанд сансар судлалын хөтөлбөрт ихээхэн хүч, нөөцийг зарцуулж байгаа. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд Хятад улс сар руу сансрын баг илгээх, бүр цаашлаад сарны өмнөд туйлд бааз байгуулахаар төлөвлөж байна.

Шинжээчид сансрын төлөөх өрсөлдөөн зөвхөн хүнийг саран дээр гаргах бус харин сарны минералын нөөцийг хянахын төлөө байх болно гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 16 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 20 мин Монголын хөгжлийг гацаасан нь 8 цаг 51 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 8 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top