x

Канад улс БНХАУ-ын цахилгаан автомашины импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Канадын Засгийн газар худалдааны талбарт Америк, Европтой нэгдмэл бодлого баримтлах арга замыг эрэлхийлж байна.

Энэ хүрээнд Канад улс Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортыг хязгаарлах бодлого барьж байна.

Канадын Сангийн сайд Хятадын цахилгаан автомашины импортыг хязгаарлах асуудлаар олон нийтийн дунд долоодугаар сарын 2-ноос эхлээд 30 хоногийн хугацаанд хэлэлцүүлэг явуулахаар зарлалаа.

Энэ бол Хятадын цахилгаан автомашины татварыг огцом нэмэгдүүлэх хөрсийг бэлтгэж байгаа эхний алхам гэж үзэж болно.

Канадын автомашины салбар Хятадын төрөөс зориудаар, хэт их татаасаар дэмжих бодлогоос үүдэлтэй шударга бус өрсөлдөөнтэй тулгарч байна гэж Канадын Сангийн яам мэдэгдсэн.

Харин Бээжин өөрийн хэт давуу хүчин чадлаар далайлган цахилгаан автомашины зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болголоо гэсэн Олон улсын шүүмжлэлийг няцааж байгаа юм.

Канадын Засгийн газар Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэлд тогтоосон татварын хэмжээг нэмэгдүүлэхдээ Америк болон Европын холбоотой нэгдмэл бодлого барих эсэх дээр иргэдийнхээ санаа бодлыг тусгахаар зорьж байна.

Канадын эрх баригчид ажлын байраа хамгаалахын тулд импортын татвар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн дотоодын автомашин үйлдвэрлэгчдийнхээ шахалттай тулгарч байгаа.

Канадын хамгийн их хүн амтай муж, автомашины үндсэн үйлдвэрлэлийн төв болох Онтариогийн ерөнхий сайд Оттаваг Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд дор хаяж 100 хувийн татвар ногдуулахыг уриалсан байна.

Одоогоор Канад улс Хятадын цахилгаан автомашинаас 6 орчим хувийн импортын татвар авдаг. Хятадын хувьд одоогоор цахилгаан автомашины салбарт тэргүүлж байна.

2021 онд дэлхий даяар цахилгаан автомашины лити-ион батарейны бараг 80 хувь нь Хятадын зах зээлээс гарсан, Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2023 оны байдлаар дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын 60 орчим хувь нь Хятадад үйлдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 28 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 31 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 3 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 20 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top