x

Эпилепси өвчтэй хүүхдийн гавлын ясанд анх удаа таталтыг хянах төхөөрөмж суулгажээ

ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 25 /BBC/. Эпилепси буюу уналт таталтын өвчтэй Оран Ноулсон хэмээх 13 настай хүү  мэдрэлийг өдөөгч төхөөрөмж буюу уналт таталтыг хянах шинэ төхөөрөмжийг гавлын ясандаа суулгуулсан анхны өвчтөн болжээ.

Төхөөрөмжийн илгээсэн дохио нь тархины гүнд нэвтэрдэг бөгөөд хүү өдрийн цагаар таталт өгөх давтамж тав дахин багассан байна. Ораны ээж Жастин Ноулсон ВВС-д ярилцлага өгөхдөө, хүү маань аз жаргалтай болж байгаа нь илт анзаарагдаж байгаа, "түүний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан" хэмээн ярилаа.

Уг төхөөрөмжийг суулгах мэс заслыг өнгөрсөн оны 10 дугаар сард Лондоны “Грейт-Ормонд-стрит” хүүхдийн эмнэлэгт эмнэлзүйн туршилтын хүрээнд хийсэн байна. 

Оран хүү Соммерсет гүнлэгт төрсөн бөгөөд гурван настайдаа эпилепсийн ховор тохиолддог, эмчлэхэд хэцүү хэлбэр болох Леннокс-Гастаутын хам шинжтэй гэж оношлогджээ. 

Ораны эмчилгээг хүнд эпилепситэй өвчтөнүүдэд тархины гүн өдөөлт өгөх нь аюулгүй, үр дүнтэй эсэхийг үнэлэх зорилготой цуврал судалгаа буюу CADET төслийн хүрээнд хийж байгаа ажээ. “Грейт-Ормонд-стрит” эмнэлэгт явуулж буй эмнэлзүйн туршилтыг Лондоны их сургуулийн коллеж, Кингс коллежийн эмнэлэг, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг хамтран хийж байна. 

Тархины эсээс цахилгаан цэнэгжилт богино хугацаанд хэт ялгаран, үйл ажиллагаа алдагдахад унаж татаж эхэлдэг. Тэгвэл мэдрэлийг өдөөгч энэ төхөөрөмж нь цахилгаан цэнэгжилтийн ийм хэвийн бус байдлыг зогсоох эсвэл засах зориулалттай тогтмол гүйдлийн импульсийг тасралтгүй ялгаруулдаг ажээ. 

Хүүхдийн мэдрэлийн мэс засалч Мартин Тисдаллаар ахлуулсан эмч нарын баг мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулах гол зангилаа болох тархины яг төвд байрлах таламус руу хүрэхийн тулд Ораны тархины гүнд хоёр электрод суулгажээ. Дараа нь утаснуудын үзүүрийг мэдрэлийг өдөөгч төхөөрөмжтэй холбож, талуудын урт нь 3.5 см, 0.6 см-ийн зузаантай дөрвөлжин хэлбэртэй уг төхөөрөмжийг хүүгийн гавлын ясанд суулгажээ. Төхөөрөмжийг утасгүй чихэвч зүүн цэнэглэж болдог байна. Энэхүү төхөөрөмжийг Их Британийн “Amber Therapeutics” компанид зохион бүтээжээ. 

Мэс заслыг хийсний дараа төхөөрөмжийг асаахаас өмнө хүүд мэс заслаас эдгэрэх нэг сарын хугацаа өгчээ. Эмнэлзүйн туршилтын хүрээнд уг төхөөрөмжийг дахин гурван хүүхдэд суулгахаар төлөвлөсөн байна.

Одоогоор уг төхөөрөмж тасралтгүй ажиллаж, тархины төв рүү байнга цахилгаан дохио илгээж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 2 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 6 мин Монголын хөгжлийг гацаасан нь 8 цаг 37 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 8 цаг 54 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top