x

Дагестанд гурван өдрийн гашуудал зарлажээ

МОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 24 /TASS/. Махачкала, Дербент хотуудад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэнтэй холбогдуулан Дагестанд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлалаа. 

Энэ тухай тус бүгд найрамдах улсын тэргүүн Сергей Меликовын засаг захиргааны Телеграм сувагт мэдээлсэн байна. Гашуудлын өдрүүдэд бүс нутаг даяар төрийн далбааг бөхийлгөх аж. Мөн соёлын байгууллагууд болон телевиз, радиогийн компаниуд бүх зугаа цэнгэлийн үйл ажиллагаа, нэвтрүүлгээ зогсооно.

"Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахыг Бүгд Найрамдах Дагестан Улсын Засгийн газар даалгасан" гэж эрх баригчид мэгдэгджээ. 

Ням гаргийн орой Дербент хотын еврейн болон үнэн алдартны шашны сүмүүдэд, Махачкала дахь Замын эргүүлийн албаны постод зэвсэгт халдлага гарчээ. Хэдэн цагийн дараа мөн Дербент хотоос холгүй орших Сергокала тосгонд буудалцаан болсон байна. Халдлагын улмаас 15 цагдаа, хэд хэдэн энгийн иргэн амиа алджээ.  

Халдлагад оролцсон таван этгээдийг терроризмын эсрэг ажиллагааны үеэр устгасан гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдэгджээ. Харин Дагестаны тэргүүн С.Меликов зургаан этгээдийг устгасан гэж мэдээлсэн байна. Тусгай албаныхан халдлагад оролцсон гурван этгээдийн хэн болохыг тогтоосон бөгөөд тэд Сергокалинский дүүргийн дарга Магомед Омаровын хоёр хүү болон ач хүү байсан гэж Дагестаны хууль сахиулах байгууллага дахь эх сурвалжууд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Омаровыг баривчилж, түүний гэрт нэгжлэг хийсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 7 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 10 мин Монголын хөгжлийг гацаасан нь 8 цаг 42 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 8 цаг 59 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top