x

Хүүхэд хүчирхийлэгчийг мэс заслын аргаар хөнгөлдөг АНУ-ын анхны муж Луизиана боллоо

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг мэс заслын аргаар хөнгөлөхийг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын анхны муж Луизиана болжээ.

Тус мужийн захирагч Жэфф Ландри өнгөрсөн Мягмар гарагт хуулийг баталсан тухай албаны эх сурвалж өчигдөр анх удаа мэдээлсэн байна.

Гэмт хэрэгтнийг ийм аргаар шийтгэхийг Чех, Нигери зэрэг дэлхийн зарим улс оронд хуульчилсан байдаг бол АНУ-д анхны тохиолдол болжээ.

Луизианагийн хууль энэ оны наймдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах зорилготой гэнэ.

Шүүмжлэгчид энэ хуулийг АНУ-ын үндсэн хуулийг зөрчсөн “харгис” арга хэмжээ гэж үзэж байна.

Тиймээс хууль хэрэгжиж эхлэхээсээ өмнө эрх зүйн нэлээд саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй гэж тэд дүгнэжээ.

Шинэ хууль нь 13 хүртэл насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд мэс заслын аргаар хөнгөлөх ял оноох боломжийг шүүгчдэд олгож байна.

Уг ялыг автоматаар оноохгүй, шүүгч хувь хүнийхээ үзэмжээр шийддэг байх гэнэ.

Одоо Луизиана мужийн шоронд ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн 2,224 хүн хоригдож байгаа. Гэхдээ хууль наймдугаар сарын 1-нээс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үйлчлэх юм байна.

Луизиана, Калифорни, Флорида, Техас зэрэг АНУ-ын цөөн хэдэн мужид зарим бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт химийн аргаар хөнгөлөх ял оноодог.

Хэрвээ яллагдагч өөрөө хүсвэл үүнийг мэс заслын аргаар солих боломжтой байдаг ажээ.

Харин шүүгчдэд ийм ял оноох эрх өгсөн анхны муж нь Луизиана болж байна.

Химийн арга нь тестостерон дааврын ялгарлыг зогсоох үйлчилгээтэй эм уулгах замаар хүний бэлгийн дур хүслийг бууруулдаг.

Харин мэс заслын арга нь хүний төмсөг болон өндгөвчийг мэсээр салгаж авах арга юм.

Хуулийн төслийг Бүгд Найрамдах Нам давамгайлдаг мужийн хууль тогтоох хоёр танхим хоёул олонхын саналаар дэмжсэн байна.

Эсэргүүцсэн цөөнхийн ихэнх нь Ардчилсан Намын гишүүд байжээ.

Уг хууль нь АНУ-ын үндсэн хуулийн заалтыг зөрчиж байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна.

Тухайлбал Элмхарстын Их сургуулийн философийн профессор Катрина Сифферд “амийг амиар төлөх” зарчимтай ийм шийтгэлийг АНУ-ын хувьд хэтэрхий харгис гэж үзэж байгаа аж.

“Бид хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг хүчиндэж шийтгэдэггүй. Бид хулгайчийн гарыг огтолдоггүй” гэж тэр тайлбарлаж байна.

Луизиана бол гэмт хэрэгтэй тэмцэх хатуу бодлогоороо алдартай муж юм. Тухайлбал тус мужид цаазын ял гүйцэтгэхдээ азотын хийгээр хордуулах, цахилгаан сандалд суулгах аль аль аргыг хэрэглэдэг.

Энэ оны нэгдүгээр сард Луизианагийн захирагчийн ажлыг авсан Бүгд Найрамдах Намын улстөрч Жэфф Ландри гэмт хэрэгтэй хатуу тэмцэх бодлого баримталдаг юм.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 31 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 35 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 6 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 23 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top