x

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн урт өдөр нийт цахилгаан эрчим хүчний 20 хувийг нарны эх үүсгүүр хангана

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн урт өдөр юм.

Энэ өдрийн цахилгаан эрчим хүчний дэлхийн нийт хэрэгцээний 20 хувийг нарны эх үүсгүүр хангах тооцоог Ember судалгааны хүрээлэн гаргажээ.

Энэ нь өнгөрсөн оны ижил өдрийнхөөс 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Нарны эрчим хүч өнөөдөр хамгийн хурдтай өсөж буй эх үүсгүүр болоод байгаа нь технологийн өртөг буурч байгаатай холбоотой. 2050 он гэхэд хүн төрөлхтний цахилгааны хамгийн том эх үүсгүүр нар болох төлөвтэй байна.

Өнгөрсөн оны турш дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 5.5 хувийг нарны үүсгүүр хангасан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ember байгууллагын мэдээлснээр өнөөдөр дэлхийн 34 улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10-аас дээш хувийг нарнаас гаргаж байна.

Өнөөдөр дэлхий даяар суурилагдсан бүх нарны хавтангуудын 89 хувь нь бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тухай Ember бас мэдээлжээ.

Бүтэн хоногийн 24 цагийн хэрэглээгээр дундчилж тооцвол өнөөдөр нарны үүсгүүр дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 8.2 хувийг хангах юм байна. Дээр дурдсан 20 хувь нь өдрийн цагийн хэрэглээнд эзлэх хэмжээ юм.

Энэ зургаадугаар сарын нийт хэрэглээнд нарны эх үүсгүүрийн эзлэх хэмжээ Хятад улсад 9.6 хувь, Европын Холбоонд 20 хувь, АНУ-д 6.9 хувь, Энэтхэгт 7.1 хувь байх тооцоог Ember гаргажээ.

“20 хувь нь дэлхийн цахилгаан эрчим хүчний чухал эх үүсгүүр нар болсныг харуулж байна. Батарейн өртөг буурснаар нар зөвхөн өдөр биш, шөнийн хэрэгцээг ч хангадаг болж байна” гэж Ember байгууллагын шинжээч Костанца Рангелова бичжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 7 цаг 25 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 8 цаг 29 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 0 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 17 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн...
Top