x

Израилын эргээс 3300 жилийн өмнө живсэн эртний хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 21 /BBC/. Газрын тос, байгалийн хийн төлөвлөгөөт хайгуулын үеэр Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс 3300 жилийн настай, бүрэн бүтнээрээ хадгалагдсан олон зуун шавар ваар бүхий эртний хөлөг онгоцны үлдэгдэл олдсон тухай Израилын археологичид мэдээлжээ. 

Эртний хөлөг онгоцны үлдэгдэл Израилын хойд эргээс 90 км-ийн зайд 1800 орчим метрийн гүнд байжээ. Израилын эртний олдворын газрын шинжээчдийн хэлснээр, живсэн хөлөг онгоц бол энэ бүс нутгаас олдож байсан хөлөг онгоцнуудаас хамгийн эртнийх ажээ. Уг хөлөг онгоц далайн шуурганы үеэр эсвэл далайн дээрэмчдийн халдлагын улмаас живсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Энэхүү олдвор нь тухайн үеийн далайчид нар, оддоор зүг чигээ баримжаалан далайгаар аялдаг байсныг харуулж байна гэж шинжээчид ярилаа. 

Хөлөг онгоцны үлдэгдлийг Израилын эрэг хавиас шинэ орд газар илрүүлэх хайгуулын үеэр нефть, хийн “Energean” компанийн шумбагч аппаратаар илрүүлжээ. 

Одоогоор ердөө хоёрхон ваарыг тусгай хэрэгслээр далайн ёроолоос татаж гаргажээ. Мэргэжилтнүүд олдворыг тэр даруй судалж үзээд хүрэл зэвсгийн үеийн Канаан улсын ачааны хөлөг онгоц болохыг тогтоосон байна.

Энэ бол үнэхээр шуугиан тарьсан олдвор гэж шинжээчид мэдэгджээ. Учир нь Газар дундын тэнгисээс хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах хоёр л ачаатай хөлөг онгоц өмнө нь олдож байв. Тэдгээр хөлөг онгоцнуудыг Туркийн эргээс холгүй ердийн шумбагч аппаратаар илрүүлж байжээ. Шавар вааруудыг энэ зун Иерусалим дахь Израилын үндэсний археологийн музейд тавихаар төлөвлөж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 32 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 35 мин Монголын хөгжлийг гацаасан нь 10 цаг 7 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 24 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top