x

Украины армийн Оросын нутаг дэвсгэрт зэвсэг ашиглах зөвшөөрлийг АНУ өргөжүүлжээ

Дайныг өргөжүүлэхээс болгоомжилсон АНУ-ын засаг захиргаа тусламжаар илгээсэн зэвсгийг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглахыг Украины армид зөвшөөрдөггүй байсан билээ.

Өнгөрсөн сард энэ хоригоо хэсэгчлэн цуцалж, зөвхөн Харьков хотын чиглэлд довтолж буй Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламжуудын эсрэг ашиглахыг зөвшөөрсөн юм.

Тэгвэл энэ зөвшөөрлийн хамрах хүрээ өргөжиж, Оросын аль ч бүс нутагт ашиглах боломжтой болжээ. Энэ талаар Вашингтон албан ёсны мэдэгдэл гаргаагүй ч холбогдох албан тушаалтнуудын сүүлийн үед жийсэн мэдэгдлүүдээс тодорхой харагдаж байна.

“Манай зөвшөөрөл Оросын талаас Украины аль ч чиглэлд газар нутаг эзлэхээр довтолж буй Оросын цэргийн хүч, байгууламжуудад хамаатай болж байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан саяхан хэвлэлд ярьсан байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч Чарли Диц “Украины газар нутгийг эзлэх зорилгоор Оросын нутаг дэвсгэрээс явуулж буй аливаа довтолгооны эсрэг АНУ-ын нийлүүлсэн зэр зэвсгийг ашиглах зөвшөөрлийг Украины талд өгсөн” гэж мэдэгджээ.

“Хэрвээ Оросын арми өөрийн нутаг дэвсгэрээс Украин руу довтолж байгаа бол хилийн цаанаас довтолж буй хүчний эсрэг хариу цохилт өгөхийг Украинд зөвшөөрөх нь үндэслэлтэй шийдвэр юм” гэж тэр нэмж тайлбарласан байна.

“Дайны турш бидний гаргасан шийдвэрүүдийг эргэж харвал, бид өмнө нь зөвшөөрөхгүй байсан зүйлээ дараа нь зөвшөөрөх явдал олон байсан. Тиймээс F-16 сөнөөгч онгоцнууд, ATACMS пуужингууд, DPICMS пуужингууд гээд аль ч зэвсгийг ашиглах боломж нээгдэж байна. Ийм шийдвэр гаргах бүрдээ бид бүх эрсдэлийг сайтар тооцдог тул би үүнийг алдаагүй гэж бодож байна. Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэлж бай” гэж өнгөрсөн долоо хоногт Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд сэтгүүлчидтэй уулзсан Пентагоны төлөөлөгч хэлж байв.

НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбэрг энэ үеэр “Орос шинэ фронт нээж, Харьковын чиглэлд шууд хилийн цаанаас довтолж байгаа. Хил болон фронтын шугам бараг ижил болоод байна. Мэдээж Оросын арми, их буу, пуужингийн батарейнууд хилийн нөгөө талд аюулгүй байгаа тохиолдолд Украинчуудад өөрийгөө хамгаалах маш хэцүү болж байгаа. Тиймээс Украин өөрийгөө хамгаалахын тулд Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн объектуудад довтлох эрхтэй бөгөөд бид тэднийг дэмжих эрхтэй гэдгийг хэлье” гэж мэдэгджээ.

 Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 21 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 24 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 56 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 13 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top