x

Японы улс төрийн намуудын санхүүжилтийг хянах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ

ТОКИО, 2024 оны зургаадугаар сарын 20 /NHK/. Японы парламент улс төрийн сангуудыг хянах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталжээ. 

Уг хуулийн төслийг лхагва гарагт болсон парламентын дээд танхимын хуралдааны үеэр олонхын саналаар баталлаа. Баримт бичгийг эрх баригч Либерал ардчилсан нам болон эвслийн засгийн газар дахь тус намын түнш Комэйто нам дэмжжээ. Харин сөрөг хүчний намууд эсэргүүцсэн санал өгсөн байна. 

Энэхүү хууль тогтоомжийн дагуу депутатууд улс төрийн сангуудынхаа тайланг баримтаар нотлох үүрэгтэй. “Гэм буруутай холбоотой” тогтолцоог нэвтрүүлэх зорилготойгоор ийм өөрчлөлт оруулжээ. 

Үүний сацуу хандив цуглуулах үйл ажиллагааны тасалбар худалдаж авсан хүмүүсийн нэрийг ил тод болгох доод босго хэмжээг 50 000 иен буюу 320 орчим ам.доллар болгон бууруулжээ. Одоогоор энэ доод хэмжээ 200 мянган иен буюу 1280 орчим ам.доллар байна.

Депутатууд мөн намынхаа улс төрийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг хэрхэн, хэзээ зарцуулснаа тайлагнах ажээ. Түүнчлэн чек болон бусад шаардлагатай бичиг баримтыг 10 жилийн дараа ил болгох ёстой.

Санал хураалтын өмнөх хэлэлцүүлгийн үеэр Либерал ардчилсан намын төлөөлөгч Сато Масахиса хэлэхдээ, энэхүү хууль нь улс төрийн санхүүжилтийн практикийг хязгаарлах бус харин засаж залруулах зорилготой тул том дэвшил болж байна. Түүнчлэн улс төрийн санхүүжилтийг ил тод, оновчтой болгохын зэрэгцээ улс төрийн үйл ажиллагааны эрх чөлөөг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Харин сөрөг хүчний Үндсэн хуульт ардчилсан намын гишүүн Мизүока Шүничи хэлэхдээ, эл хууль тогтоомж нь олон нийтийн итгэлийг сэргээж чадахгүй төдийгүй олон нийтийн дунд эргэлзээ, түгшүүрийг улам нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Уг хууль нь үйлчлэх ёстой зорилгоо алдагдуулсан цоорхойгоор дүүрэн байгаа тухайд тайлбар өгөхгүй байна гэж тэрбээр эрх баригч намыг шүүмжилсэн байна.

Уг хуулийн төслийг Либерал ардчилсан нам намынх нь зарим фракц санхүүгийн тайлангийн зөрчилтэй холбоотой дуулианд нэр холбогдсоны дараа өргөн барьсан юм. Хуулийн төслийн анхны хувилбарыг парламентын доод танхимд хэлэлцэх үеэр Комейто нам болон Японы инновацын намын шаардлагуудыг тусган өөрчилжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 47 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 50 мин Монголын хөгжлийг гацаасан нь 10 цаг 22 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 39 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top