x

Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад нэмэлт татвар ногдуулна

Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад 38.1 хүртэл хувийн нэмэлт татвар ногдуулахаа зарлалаа.

Хятадтай хийж байгаа энэ талын яриа хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй бол татварын шинэ нэмэгдлийг ирэх сарын 4-нөөс мөрдөхөөр төлөвлөж буй юм байна.

Европын холбооны энэ алхмыг Хятад улс харин худалдааны зөрчилдөөн үүсгэж байдлыг улам хурцатгаж байгаа, “илэрхий гаалиар хавчих үйлдэл” гэж туйлаас сэтгэл гонсгор байгаагаа мэдэгдсэн байна.

Хятадын үйлдвэрийн цахилгаан автомашинууд засгаас нь олгодог шударга бус татаасаас ашиг хүртэж, Европын үйлдвэрлэгчдэд “эдийн засгийн хохирол хүлээх” аюулд оруулж байна гэж Европын комисс үзсэн байна.

Улмаар шинээр нэвтрүүлэх татвар, өмнө нь мөрдөгдөж байсан 10 хувийн татвар дээр нэмэгдэл болж татагдана гэдгийг Европын комисс мэдээлсэн.

Хятадад үйлдвэрлэл явуулдаг барууны үйлдвэрлэгчдэд энэ нэмэлт татвар мөн үйлчлэх юм байна. Хятадын худалдааны яам энэ тухайд нэлээд хурц мэдэгдэл хийж, Европын комиссын шийдвэр дэлхийн цахилгаан автомашины аж үйлдвэрийг “илт доголдуулж, доройтуулна” хэмээн эрс буруутгасны зэрэгцээ хариу арга хэмжээ авна гэдгээ мөн ойлгуулсан байна.

Европын холбоог энэ буруу шийдвэрээ нэн даруй залруулахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Европын комиссын нэвтрүүлэх гэж байгаа нэмэлт татвар өнгөрсөн сард АНУ Хятадын цахилгаан автомашинуудад ногдуулдаг татвараа 25 хувиас 100 хувь болгож өсгөхөө зарласны дэргэд харьцангуй даруухан байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Европын холбооны зүгээс өнгөрсөн оны 10 сард Хятадын цахилгаан автомашинууд шударга бус өрсөлдөөн үүсгэж, зах зээлийг доройтуулж байна гэдэг үүднээс хяналт шалгалтыг эхлүүлсэн.

Улмаар Хятадын үйлдвэрлэгчдэд хангамж нийлүүлэлтийн сүлжээний үе шат тутамд засгаас нь татаас олгодог болохыг нягтлан тогтоожээ.

Мөн хятад машинуудын Европын холбооны зах зээлд эзлэх хувь эрс ихэссэнээс Европын холбооны өөрийнх нь үйлдвэрлэгчид үнээ өсгөх аргагүй болж, алдагдалд орж байна гэж дүгнэсэн байна.

Гэхдээ Европын холбооны энэ шийтгэлийн чанартай татвар цахилгаан автомашины салбарт нөлөөлөх боловч сэргэх төлөвтөө орсон Хятадын эдийн засгийг сааруулахгүй гэдэг байр суурийг “Сити групп”-ын шинжээчид илэрхийлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 14 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 18 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 49 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 6 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top