x

В.Путин Умард Солонгос, Вьетнамд айлчилна

МОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 18 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны урилгаар тус улсад найрсаг төрийн айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлэв.

Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Пёньянд хийх айлчлал “маш шахуу хөтөлбөртэй байх” ажээ. Төрөл бүрийн форматаар хийх уулзалтуудын үеэр "хамгийн чухал, хамгийн эмзэг асуудлуудыг" хэлэлцэнэ гэж Ю.Ушаков сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов  багтжээ. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун В.Путиний урилгаар 2023 оны есдүгээр сард Орост албан ёсны айлчлал хийсэн юм. Тухайн үед ОХУ нь коронавирусний цар тахал эхэлснээс хойш БНАСАУ-ын удирдагчийн айлчилсан анхны улс болсон бөгөөд цар тахлын улмаас тус улс хилээ хаасан байсан билээ. Ким Жөн Ун Оросын Алс Дорнодод айлчилж, Оросын удирдагчийг тааламжтай үедээ айлчлахыг урьсан юм.

В.Путин 2000 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хоёр сарын дараа буюу долоодугаар сард Пёньянд айлчилж байсан юм. Уг айлчлалын үеэр тэрбээр тус улсын тухайн үеийн удирдагч, одоогийн удирдагчийн эцэг Ким Жөн Илтэй хоёр талын болон олон улсын асуудлуудыг хэлэлцэж, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Сений бунханд зочилж, Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөж байв.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд мөн В.Путин зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн урилгаар Вьетнамд айлчилна гэж дурджээ. Ханойд В.Путин Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Фам Минь Тин, Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман нартай уулзах бөгөөд Орос, Вьетнамын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Яриа хэлэлцээний дараа хоёр тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 31 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 34 мин Монголын хөгжлийг гацаасан нь 10 цаг 6 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 23 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top