x

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байна

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байх явцад түүний өмгөөлөгч нар түүний эхнэрийг тус хэрэгт буруутгахыг оролдсон ба шүүх хурал болсон өдрийн маргааш Боб Менендез эхнэрийгээ хөхний хорт хавдартай болохыг илчилсэн байна.

Боб Менендезийг Египет, Катарын засгийн газарт болон Нью Жерсигийн бизнесменүүдэд тусалсныхаа төлөө хахууль авсан, тэр дундаа алтан гулдмай авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Боб Менендезийн эхнэр Надине Менендез нь уг хэргийн хамсаатан боловч түүнийг тусад нь шүүнэ гэв. Шүүгдэгч талын хоёр хоёулаа Боб Менендезийн карьерт нөлөөлж байгаа уг хэргийг үгүйсгэж байгаа.

Ноён Менендез пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ түүний 57 настай эхнэр нь хөхний хорт хавдрын 3-р зэрэгтэй гэсэн оноштойгоор мастэктомын мэс засалд орно гэж хэлжээ.

Тэрээр хэлэхдээ хатагтай Менендез нь түүнээс өөрийнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар нийтэд илчлэхийг хүссэн гэв. Учир нь хатагтай Менендезийг хэвлэлийнхэн байнга дагаж, сэтгүүлчид асуултаар булдаг тул тэрээр эрүүл мэндийн байдлаа нийтэд дэлгэхийг хүсчээ.

“Мэдээж бид өвчний байдал хүндрэх асуудалд санаа зовж байна” гэж сенатор нэмж хэлжээ.

Түүний авлигын хэргийг тангарагтны шүүгчид хэлэлцэж байх үед Холбооны мөрдөх товчооны ажилтан хэлэхдээ Нью-Жерси мужийн Энглвуд Клиффс дэх Менендезийн гэрт хийсэн ажиллагаагаар олдсон бүх бэлэн мөнгийг тоолохын тулд нэмэлт хүч дуудах шаардлагатай болсон гэв.

Холбооны мөрдөх товчооны ажилтан Аристотелис Кугемитросын хэлснээр тэд нийтдээ 486,000 долларыг (383,000 фунт) бэлэн мөнгөөр хураан авсан ба эдгээр бэлэн мөнгөнүүдийг байшингийн эргэн тойрон, булан тохой бүрд янз бүрийн зүйлд чихэж хийсэн байжээ. Жишээлбэл Burberry цүнх, бор цаасан уут, шар гялгар уут, хүрэм, жижиг хар цүнх, Тимберландын гутал зэрэг.

Ноён Кугемитрос шүүхэд хэлэхдээ “Та бүгдийн гэрэл зургаас харж байгаачлан олдсон мөнгөн дэвсгэртүүдийг гараар тоолоход хэтэрхий их байсан” гэв.

Мөн 0.02 кг (1 oz) жинтэй 11 ширхэг “мини” алтан гулдмай, тус бүр 1 кг жинтэй хоёр ширхэг алтан гулдмайг хураан авсан ба тэдгээрийг шүүгчдийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Прокурорууд шүүх хурлын нээлтийн мэдэгдэлдээ 2006 оноос хойш сенатчаар ажиллаж байгаа ноён Менендезийг "хахууль авахын тулд ард түмнээсээ урвасан" гэж мэдэгджээ.

Түүний гэрээс олдсон бэлэн мөнгө болон алтан гулдмайг Египетийн албан тушаалтнууд Вашингтон дах улс төрийн ашиг сонирхлын зорилгоор бэлэглэсэн гэж тэд мэдэгджээ.

Прокурор Лара Померанц нь ноён Менендезийг энэ хэргийн хамсаатан Египет гаралтай Америк бизнесмен Ваэль Ханатай холбоотой эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцож нөлөөснийхөө хариуд Мерседес Бенз машин авсан гэж буруутгасан.

Мөн хатагтай Менендезийг эдгээр хээл хахуулийн хэргүүдийн зуучлагч гэж буруутгаж байгаа юм.

Харин ноён Менендезийн өмгөөлөгч Ави Вайцман үйлчлүүлэгчээ авлига аваагүй, хууль зөрчөөгүй гэж мэдэгджээ. Тэрээр зарим алтан гулдмай нь хатагтай Менендезийнх байсан гэж нэмж хэлэв.

Шүүх хурлын үеэр ноён Вайцман бурууг сенаторын эхнэрт шилжүүлэхийг хичээж, түүний эхнэр нь түүнийг санхүүгийн нээлттэй бус байдалд байлгадаг байсан гэж хэлсэн ба хосууд тусдаа банкны данстай байсан гэв.

Ноён Менендезд бэлэн мөнгө, алтан гулдмай өгсөн хэрэгт буруутгагдаж буй хэргийн хамсаатнууд болох Ноён Хана болон Нью Жерсигийн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Фред Дайбес нар нь хатагтай Менендезийн олон жилийн дотны найзууд, мөн тэд дандаа хоорондоо бэлэг солилцдог байсан гэж тэдний өмгөөлөгч нар хэлжээ.

Ноён Ханагийн өмгөөлөгч Лоуренс Лустберг хэлэхдээ "Бэлэг болгоныг хахууль гэж битгий хэлээрэй" гэв.

Ноён Менендез Сенатын Гадаад харилцааны хороонд таван жил гаруй хугацаанд даргаар ажиллаж байх үедээ АНУ-ын гадаад бодлогод давамгай нөлөөлж байсан. Түүнийг яллагдагчаар татсаны дараа албан тушаалаас нь чөлөөлсөн.

Түүнийг хээл хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг 16 гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хорих ялаар шийтгэгдэх юм.

Хатагтай Менендезийг хахууль, авлигын хэргээр долоодугаар сард шүүнэ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 13 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 17 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 48 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 5 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top