x

Дэлхийд анхны натри хөргүүртэй реакторыг Б.Гейтсийн компани барина

Америкийн тэрбумтан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан “ТерраПауэр” компани дэлхийд анхных болох натри хөргүүртэй цөмийн реакторыг барих ажлыг эхлүүлжээ. Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр АНУ цөмийн эрчим хүчний салбарт манлайлна гэж тэрбээр үзэж байна. 

“Натриум” хэмээн нэрлэсэн уг реактор нь АНУ-ын Вайоминг муж улсын Кеммерер хотод байрлах бөгөөд ашиглалтад оруулсны дараа бүрэн ажиллагаатай арилжааны цахилгаан станц болох ажээ. Гейтсийн хэлснээр, “Натриум” нь "дэлхийн хамгийн дэвшилтэт, хамгийн аюулгүй цөмийн байгууламж" байх агаад өнөөдөр ашиглаж байгаа реакторуудаас хэд дахин бага хаягдал ялгаруулна. 

Уг станцыг "Науттон" гэдэг хааж буй нүүрсний цахилгаан станцын ойролцоо барих бөгөөд нүүрсний эрчим хүчнээс цөмийн эрчим хүч рүү шилжихээр хэрэгжүүлж буй дэлхийн цорын ганц төсөл юм.

Эрчим хүч үйлдвэрлэдэг уурын турбин болон бусад төхөөрөмжийг байрлуулах “эрчим хүчний арал” дээрх барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх ажээ. "Натриум" атомын цахилгаан станцыг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. АНУ-ын цөмийн салбарын үйл ажиллагааг зохицуулах хороо тус компанийн барилгын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж байх хооронд станцын цөмийн бус хэсгүүдийг эхлээд барих аж. Зохицуулах хороо компанийн хүсэлтийг өнгөрсөн сард хүлээн авчээ. 

Натри хөргүүртэй реакторын хөргүүрийн материалд усны оронд натриг ашигладаг. Ингэснээр одоогийн ажиллаж байгаа реакторуудаас илүү бага даралтад, өндөр температурт ажиллах боломж олгодог бөгөөд системийн аюулгүй байдал болон үр ашгийг нэмэгдүүлдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 16 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 19 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 51 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 8 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top