x

Газын зурваст "тактикийн завсарлага" авч байгаагаа Израилын арми мэдэгдэв

ЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 17 /euronews/. Израилын батлан хамгаалах хүчин палестинчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаанд “тактикийн завсарлага” авч байгаагаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Газын зурвасын өмнөд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг өдрийн цагаар түр зогсоох ажээ. Палестинчуудад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “тактикийн завсарлага авах” шийдвэрийг гаргасан байна.

Израилын тал НҮБ болон бусад олон улсын байгууллагатай зөвлөлдсөний дараа ийм алхам хийжээ. Тус улсын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд дурдсанаар, дараагийн мэдэгдлийг гаргах хүртэл өдөр бүр түр гал зогсооно.

Өглөөний 8 цагаас оройн 19 цаг хүртэл байлдааны ажиллагааг түр зогсоосноор хоол хүнс болон бусад тусламжийг ачсан ачааны машинууд Керем-Шалом шалган нэвтрүүлэх цэгт хүрснийхээ дараа Салах ад-Диний хурдны зам, мөн Газын зурвасын хойд хэсэгт аюулгүй явж хүрэх ёстой. Израилын Батлан хамгаалах хүчин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгээ мэдэгджээ.

Израилын цэргүүд Рафах руу дайрснаас хойш Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тус улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байгаа юм.

“Тактикийн завсарлага авах” шийдвэрийг Израилын бүх улстөрч бүгд зөвшөөрөөгүй байна. Уг шийдвэрийг хэт барууны үзэлтэй, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир эрс шүүмжилжээ. Улмаар Израилын батлан хамгаалах хүчин гал түр зогсоосон нь Рафах дахь ажиллагааг зогсоосон гэсэн үг биш гэдгийг мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 5 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 9 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 40 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 9 цаг 57 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top